Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
Цэцэрлэг, сургууль, коллеж, их, дээд сургуульгүй олон зуун жилд монголчууд үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, хүн болгон төлөвшүүлж, эх орныхоо эзэн болгож, эрдэм соёл, түүх уламжлалаа хөгжүүлсээр иржээ.
Гэрийн сургалт, амьдралын хичээл, эцэг эх болон ахмад хүмүүсийн мэдлэг чадвар, ахуй орчин нь Амьдралын Их Сургууль болж, дээр дурдсан бүхний үүргийг дээд зэргээр давхар гүйцэлдүүлж чаддаг байсан гэж баттайяа хэлж болно.
Тусгайлан хөрөнгө зардаггүй, сурах бичиг хэрэглэдэггүй, анги танхим шаарддаггүй, тэрхүү амьдралаас олж авсан боловсролын баталгаа, шалгуур нь сургууль төгс...