Замын-Үүдийн сургуулийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Хэзээ ч битгий бууж өгөөрэй
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Мягмарсайхан Оюунчим (зочин): үнэхээр мундаг хичээл зүтгэлтэй, өөртөө итгэлтэй бнаа, зорилго мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Baharhaj ogshij unshlaa. Minii amidraltai ihed tustei baisan bolohoor ter baihaa...
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Ямар мундаг юм бэ ??? Гоё санаа
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Баярлалаа үнэхээр надад урам өгч чадлаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Нилээдгүй гэж нэг, нэжгээд гэсэн үг үү? Нилээд гэсэн үг үү? Гэдгээ ялгаж сурмаар юм.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: мөрөөдлиинхөө орйд нь
  • Эрүүл амьдрах ухаан/ Өөртөө дадал болгож, бас сургалтын блог... бичлэгт Б. Анужин (зочин): Энэ мэдээлэл надад маш их таалагдлаа. Бидэнд хэрэгтэй мэдээлэл тараасан баярлалаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: баярлалаа амжилт
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
217472 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 12-р хуудас. | дараах >>

Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө

2012-06-11,13:10
Бид ихэнх тохиолдолд алдаа гаргачихаад хойноос нь харамсаж суудаг. Тэгвэл энэ бүх алдаагаа дахин давтахгүй байхад тань туслахаар өөрийгөө хөгжүүлэх  зөвлөгөөг толилуулж байна. 

1. Хийсэн үйлдэл бүрээ сайн хянаж бай.

Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгүй, харин ч хэрхэн засах талаар бод. Өөрийн тань хийсэн алдааны уршиг, дараагийн ажилд ямар байдлаар туссаныг олж хар. Гэхдээ нэг хийсэн алдаагаа цаг ямагт бодоод байлгүй, ажилдаа анхаар.

Жишээ нь, та нөхрөөсөө саллаа гэж бодъё. Хүний шаар, адгийн амьтантай хайран таван жилийг барлаа гэж цаг үргэлж бодох нь тийм ч таатай биш. Нэгэнт муу хүнтэй ханилан амьдралаа сайн сайхан байлгаж чадаагүйгээс хойш урьдынхаа алдааг давтахгүй байх нь чухал. 

2. Бүх зүйл бүтэлгүй, хүн бүхэн дургүй хүргээд байгаа юм шиг үе заримдаа тохиолддог.

Гэхдээ энэ бүхнийг бас сайн талаас нь олж харж болно. Яавал сайн талаас нь олж харах вэ?

"Би дэлгүүрээс хүнсээ аваад гэртээ иртэл үүргэвчний маань уяа тайлагдаад дотор нь байсан миний косметик алга болчихсон байлаа. Тухайн агшинд би маш их сэтгэлээр унасан. Гэвч хэсэг хугацааны дараа миний инээд хүрч билээ. Миний косметикийг хулгайлсан хулгайч олзоо хараад ямар их гутрах бол. Эмэгтэй хүний хэрэглэсэн будагнууд. Нэг ч шинэ юм байхгүй. Косметикаа алдсан нь надад харамсмаар байсан ч, 14 хоног будалгүй явсан нь арьсанд тустай байсан юм".

Тиймээ энэ тохиолдол шиг муугийн хажуугаар сайныг зэрэгцүүлэн бодох нь танд тустай байх болно.

3. Хийх хэрэгтэй, шаардлагатай болон маргааш, дараагийн долоо хоногт, ирэх сард хийж гүйцэтгэх ёстой ажил үүргийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй.

Ингэж бичиж төлөвлөх нь болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлдэг болохыг сэтгэл зүйчид тогтоосон байна. Түүнчлэн иймэрхүү жагсаалтыг нүдэндээ ил харагдахуйц газар маш хөнгөн маягаар бичих нь ашиг тустай байдаг.

Жишээ нь, "Хонгор минь хүүгээ цэцэрлэгээс аваарай. Ээж рүү утасдахаа мартав аа" гэх мэтчилэн.

4. Та цагийг үр ашиггүй өнгөрөөх ёсгүй.

Ажлын цагаар найзтайгаа утсаар чалчсанаар юу хожих вэ? Ажлаа алдана, алдсан цаг мөч бүхэн алдаж буй ашиг гэдгийг яс махандаа шингэтэл ойлго.

Гэр бүлийн хүрээнд ч үүнийгээ нэвтрүүл. Хэрэв та хоолны дараа бүх хүний идсэн уусан аяга тавгийг угаадаг бол энэ мөчөөс эхлэн зогсоо. Идэж уусан аяга тавгаа өөрсдөөр нь цэвэрлүүлсэнээр танд өөр ашигтай зүйлс хийх цаг гарна.

5. Шийдсэн бол гүйцэтгэж сур.

Долоо хоногийн сүүлийн өдөр гэртээ их цэвэрлэгээ хийнэ гэж төлөвлөсөн л бол хойшлуулж хэрхэвч болохгүй.

6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойш тавь.

Аар саархан мэт санагддаг тэр л зүйлээс амьдрал бүтдэг юм шүү. Хийхэд уйтгартай санагддаг тэр ажил чинь ч гэсэн. Амьдралд зайлшгүй байх ёстой зүйл болохоор та залхууралгүй хийж сурах ёстой.

7. Ирээдүйнхээ талаар өөдрөг төсөөлөлтэй бай.

Жишээ нь, оройд амарч байхдаа өөрийгөө хөгжүүлэх. Ингэх нь таны амьдрал илүү сонирхолтой болно. Англи хэлний сургалтад явж, жолооны дамжаанд сууснаараа та эрин үетэйгээ хөл нийлүүлж, цаг хугацаагаа хэмнэж, амьдрал ахуй тань сайжирна хэмээн төсөөл. Та өөдрөг байх болно.

8. Хуудас цаас аваад амьдралдаа хийж, хэрэгжүүлэхийг хүсч буй зорилтуудаа бичиж бай.

Ямар ч зорилгогүй хүн гэдэг сэлүүргүй завьтай адил байдгийг санаж яв. Өмнөө зорилт тавьж, тавьсан зорилгодоо тэмүүлэх нь амттай байдаг юм. Тиймээс та хөгжинө, амжилт ойртоно.

9. Амжилт жижгээс том руу байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг.

Таны хувьд мөн адил. Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур. Жишээ нь, найз залуу чинь эрхэлдэг ажилд тань тоомжиргүй, үл хүндэтгэсэн байдлаар "Чиний хийж байгаа ажил хэнд хэрэгтэй юм бэ?" гэж ярьвал энэ яриаг тэр дор нь тас цохь.

Энэ цаг мөчөөс эхлэн миний ажилд хошуу дүрэхийг, цаашлаад ажлын минь талаар илүү дутуу үнэлгээ өгөхийг тэвчихгүй гэдгээ хэл. Өөрийн бодол өөртөө зөв байдаг юм. Мэдээж, ажилдаа сонирхолтой бол шүү дээ. 

10. Үр ашиггүй зүйлд азаа бүү үз.

Эцсийн үр дүнг нь урьдчилан тооцоол. Долоо хэмжээд нэг огтол гэдэг дээ. Энэ нь хувцас худалдаж авахаас эхлээд амьдралынхаа ханийг сонгох хүртэл бүх л зүйлд хамаатай.

Аливаа зүйлийг хийхээсээ өмнө би үүнийг хийхгүй бол яах вэ? Хийвэл хэзээ, яаж, ямар нөхцөлд хийх ёстой вэ гэдгээ бодолц. 

11. Та ажил хайж байгаа бол цөхөрч болохгүй. Идэвхтэй байгаарай.

Таны аз жаргал, хувь заяа ганцхан таны гарт л байгаа. Өөрийнхөө гараар өөрийнхөө аз жаргалыг бүтээ, бий болго.


бичсэн: Сургалтын блог төрөл: Багш нарт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 627 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 12-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана
  • Замын-Үүдийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Зүүнбаянгийн сургуулийн блог
  • IQ test
  • Монгол-англи,англи-монгол толь
2006-2009 © Замын-Үүдийн сургуулийн багш нартаа