Замын-Үүдийн сургуулийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Устгасан файл сэргээгч програм/ Зайн сургалт бичлэгт nymhishig:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Хэзээ ч битгий бууж өгөөрэй
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Мягмарсайхан Оюунчим (зочин): үнэхээр мундаг хичээл зүтгэлтэй, өөртөө итгэлтэй бнаа, зорилго мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Baharhaj ogshij unshlaa. Minii amidraltai ihed tustei baisan bolohoor ter baihaa...
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Ямар мундаг юм бэ ??? Гоё санаа
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Баярлалаа үнэхээр надад урам өгч чадлаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Нилээдгүй гэж нэг, нэжгээд гэсэн үг үү? Нилээд гэсэн үг үү? Гэдгээ ялгаж сурмаар юм.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: мөрөөдлиинхөө орйд нь
  • Эрүүл амьдрах ухаан/ Өөртөө дадал болгож, бас сургалтын блог... бичлэгт Б. Анужин (зочин): Энэ мэдээлэл надад маш их таалагдлаа. Бидэнд хэрэгтэй мэдээлэл тараасан баярлалаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: баярлалаа амжилт
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Маш гоё болж.....
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт tengis (зочин): Mash goy bolson bn iim goy ym unshuulj baigaad chin
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: ямар мундаг юм бэ амжилт
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
258545 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 1-р хуудас. | дараах >>

Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш

2013-10-17,23:32

Цэцэрлэг, сургууль, коллеж, их, дээд сургуульгүй олон зуун жилд мон­­голчууд үр хүүхдээ сурган хүмүү­­жүүлж, хүн болгон төлөв­шүүлж, эх орны­хоо эзэн болгож, эр­дэм соёл, түүх уламжлалаа хөг­жүүл­­сээр иржээ.

Гэрийн сургалт, амьд­ралын хичээл, эцэг эх болон ахмад хүмүүсийн мэд­лэг чадвар, ахуй орчин нь Амьд­ралын Их Сур­гууль болж, дээр дурд­сан бүхний үүргийг дээд зэргээр дав­хар гүйцэл­дүүлж чаддаг байсан гэж баттайяа хэлж болно.

Тусгайлан хөрөнгө зардаггүй, сурах бичиг хэрэглэдэггүй, анги тан­хим шаарддаггүй, тэрхүү амьдра­лаас олж авсан боловсролын батал­гаа, шалгуур нь сургууль төгссөн үнэм­лэх гэр­чилгээ бус сурч мэдэх оргилуун их хүсэл тэмүүлэл, сурч мэд­сэндээ жин­­хэнэ эзэн байх чадвар, тэрхүү сурч мэдсэнээ амьдрал ахуй­гаа бэрхшээл зовлонгүй, албадлага шаардлагагүй­гээр хэрэглэхүй нь байлаа. 

Амьдралын Их Сургуулийн тан­хим нь өрх гэр, захирал, багш нь эцэг эх, өвөө эмээ, ах эгч, хичээл нь өдөр тут­­мын амьдрал, боловсролын хэм­жүүр нь аж төрөх ухаан байв.

Монголчууд мэдлэг боловсролыг амьд­­­рал дундаас өөрсдөө бүтээлчээр бос­­гон, тэр бүхнээсээ тасралтгүй ухаарал авч, өөрийгөө өөрсдөө ирлэн чадваржиж, чинагш батжуулж бая­жуу­лах талаар хэмжиж баршгүй хосгүй өв санг бий болгожээ.

Харь гаригаас ирсэн мэт шинэ хүн энэ замбуулинд мэндлэхэд таван мэдрэхүйгээр нь дамжуулан, ертөн­цийн амьдралыг танилцуулж мэд­рүүл­нэ гэдэг амьдралын сургуулийн анх­ны хи­чээлийн “цагаан толгой”, эцэг эх хоёр нь анхны багш нар юм. Түү­ний дотроос чухам чухал нь аавууд юм.

 “ЭЦЭГ ХҮН ӨРХ ГЭРИЙН ТӨДИЙГҮЙ УЛСЫН БАГШ” ГЭЖ ГҮН ХҮНДЭТГЭЛТЭЙ НЭРЛЭХИЙН УЧИР НЬ:

 Эрдэнэт хүн мэндлэхэд хорвоо үй­лийн үрийн савыг нь хувь заяаны үүр­гэвч болгон тээлгэсэн бол эцэг эх нь тосон авч улсын иргэн, нийгмийн ги­шүүн, өрх гэрийн эзэн болгох үүрэг хүлээ­дэг.

Зарим асуудлыг хөндье!

Монголчууд дэлхийн хамгийн сүүлчийн “Залуу суурьшмал үндэс­тэн” (Монголчуудын 70% хот сууринд амь­дар­даг болов) Олон зууны түүх­тэй, суурин амьдралын туршлага сур­гамжаас тасралтгүй суралцаж, амьд­ралын шинэ мөрдлөг үүсгэх шаард­лага­тай боллоо. Юуны түрүүнд эцэг хүний өрх гэрт гүйцэтгэх үүрэг шинэч­лэгдэж, аав-хүү хоёрын шинэ харил­цааг бүтээцгээе!

Норвегичүүд “Аав болсон хүн хүүхэддээ зориулах цаг зав, сэтгэл зүтгэлээ 10 дахин нэмэг­дүүлж чадвал сая нэг эхийн хүүхдэ­дээ үзүүлэх жирийн нөлөөтэй тэнцэх нэр хүндийг чуй чамай олж авдаг” тухай өгүүлдэг юм билээ.

Орчин үеийн хүүхдэд тавих эцгийн хайр халамж, хүч анхаарал урьдынх­тай зүйрлэхийн аргагүй өөр болов. Ялан­гуяа цэцэрлэг, бага, дунд сур­гуулийн багш нарын ихэнх нь эмэгтэй­чүүд болсон өнөө цагт танай хүүхдэд эр хүний тусалцаа нэн их хэрэгтэй байна.

Нүүдэлчин иргэншлийн Мон­голд эцэг хүн холоос хүүхдэд сүр бараагаа хааяа харуулж, эгзэгтэй үед харцаар сүрдүүлж, цөөн үг чулуудах төдий харьцдаг байсан нь орчин үед тохирохоо нэгэнт болив. Тэр үед эцэг хүн аян жин, ан гөрөө, адуу малын эрэл, алс нутгийн арилжаа наймаа (дээхэн үедээ дайн байлдаан) эрхэлж хүүхэдтэйгээ ойр байх боломж хомс байж.

Нүүдэлчин ахуйд “Их гэр”, “Хот айл” хүүхдэд “амьд сургууль” болж эцэг эх, өвөө эмээ, авга нагацаас гад­на нутаг усныхан хүчтэй нөлөөлж, дээр нь мал аж ахуй, амьд байгаль, цаг агаар зэрэг хүчтэй “цочроогч” олон байв.

Шинэ хүнийг монгол ахуйд тосч, дан монгол хоол унданд дасгаж, мон­голын цаг агаарт хөрвүүлж, монгол хэл сургаж, монголын өв соёл, ёс заншилтай танилцуулж, ямар ч зовлон бэрхшээлгүйгээр шинэ хүн аян­даа төлөвшчихдөг байв. Орчин үеийн монгол ахуй асар их “эрлийз” болж, монгол хүн төлөвших явц нь бэрх­шээлтэй боллоо.

Давхар ухаан, нарийн уран арга, зөв бурууг зааглах хурц мэдрэмж, эрээн барааныг таних даамгай дархлаа, өнгөрсөн үеэс су­рал­цах өвөрмөц хариуцлагаа эс зориулбал хүүхэд залуучуудад хүнд­рэл тулгарна. Хүүхдэд эцэг хүний дэмжлэг туслалцаа хэрэгтэй боллоо.

Хүүхдэд эцэг эх хоёрын нөлөө­лөхүй нь эрх тэгш, эн чацуу байвал арга билгийн жигд шүтэлцээ амьдралд үйл­чилж, тэр хэмжээгээр үр дүн нь бат бэх үлдэнэ.

Ээжийн хувьд ургийг тээх үеэс эхлэн хүүхдийн төрмөл шин­жийг үүсгэн, улмаар мэндэлсэн цагаас нь таримал шинжийг өдөр тут­мын, цаг бүрийн харилцаагаар суул­гаж байвал эх үрийн зөн билгийн их увидсаар нэн ойрхон байж дотносдог. Үүний үр дүнд монгол ардын дууны сан хөмрөгт эхийн ачлал хайрын дуу хэдэн зуу­гаараа орон зайгаа эзэлжээ. Аавын ачлал хайрын дуу цөөн байдгийн учир энд л оршдог болов уу. Ардын дууны өв санд эзгүйрсэн аавын дүрийг орчин үеийн урлагийн бүтээлээр нөхөх аргыг эрье.  

Миний бие “Улаанбаатар” дээд сур­гуулийн Гэр бүл судлаачийн ангид хи­чээл зааж байхдаа оюутнуудаар нэгэн сонжоо хийлгэв “Балчир насанд чинь хамгийн анхны содон дурсамжийг аав ээж хоёрын хэн нь үлдээснийг нэ­хэн сана” гэсэн асуултад олонхи нь “Аавынх” гэж хариулав. Эхийн “эл­бэг” - байнгын харилцаанаас аль нэгэн сонин содон дурсамж ялгаран үлдэх нь цөөн, харин эцгийн нэг удаагийнх мартахын аргагүй тод ул мөр үлдээ­дэг болохыг оношлов”.


Номын мэргэд “Нэг аав зуун баг­шаас илүүтэйгээр хүүхдэд илүү нө­лөө­тэй”-г цохон тэмдэглэсэн нь хэт­рүүл­сэн зүйрлэл биш бололтой.

Орчин үеийн “Монгол аав” нь хуучин цагийн “Нүүдэлчин аав” байхаа больж, орчин үеийн “Суурьшмал аав” болж, үр хүүхдийнхаа дэргэд байнга аж төрж, аавын үг хэллэг, үйл хэрэг, үлгэр дуу­риал, үүсгэл санаачилга, үзэл санаа, үнэн төрх нь “Өдөр тутмын хичээл” болсоор байна.

Орчин үеийн эр хүн орон гэртээ (хүүхдэд ойр) байх цагийг аль боло­хоор уртасгаж, гэргий хүүхдийнхээ хамт шинэ газарт аялж, бүтээл туур­виж, гадаад хэл сурч, үзвэр үзэж, “гэ­рийн хичээл” хийх нь хүүхдээ хүмүү­жүүлэх нэг гол арга болчихлоо.

Нэ­гэнт ээжүүд нь “Улс нийгмийн ажил­тан, алба эрхлэгчид” болчихсон учир тэдний гэртээ эрхэлдэгийг (хүүхэд тээх, төрүүлэх, хөхүүлэхээс бусдыг) аавууд нь энэ чацуу хариуцахаас өөр аргагүй. Өглөө эрт босдог гэр орноо цэвэр­лэдэг, хоол ундаа хийдэг, эцэг эхийн хуралд суудаг, цэцэрлэг сур­гуульд хүүхдээ хүргэж өгдөг, дэлгүүр хоршоогоор ордог эр хүнийг сайшаа­хаас өөр аргагүй.

Өнөөдөр эцэг хүн эрчүүдийн, эмэгтэйчүүдийн ямар ч ажлыг хийж чаддаг, үр хүүхдэдээ зааж өгдөг байвал гэрийн хүмүүжилд зөв байр эзэлнэ. Хэр­вээ өрх гэрийн дотор эр хүнийг ар­хи, тамхи, хэрүүл, бүдүүлэг явдал, залхуурал, аль заваан бүхэнтэй хутга­вал түүний нэр хүнд сэхэхгүй унаж, жинхэнэ эцэг байх итгэл үнэмшил арилна. Тэр хэмжээгээр дараа үеийн шинэ эр хүн, иргэн хүн өрх гэрийн дотор бойжно.

“Хүүхэд” хэмээх шинэ хүн өөрий­гөө авч явах (удирдах)-д сурахын ха­жуу­гаар өрөөлд удирдуулж, тахимдуу ёсыг дагаж аж төрөх учиртай. Энэ нь орчноо мэдэрч, бусдыг ойл­гож, “харилцаагаар хичээллэж”, өөрий­гөө бусдад зөвөөр ойлгуулахад сурал­цана.

Өнөөгийн Монголчууд биеэ өмөөрөх, хар амиа бодох, бусдад буруу тохохыг гэрийн дотор нялх на­сан­даа анхлан сурдаг болов. Нэг явган шог бий. Хөлд орж байгаа бяцхан хүү бүдэрч унажээ. Герман хүн “Чи өөрөө уналаа. Өөрөө унасан хүн өөрөө босох ёстой. Бос! Чамайг харж байя” гэжээ. Орос хүн харин “Доод газраа сайн харж яв. Нүх байвал унаж үхэх нь. Бол­гоомж хэрэгтэй” гэж хүүхдэд зөв­лөжээ. Гэтэл Монгол хүн “Миний хүүг хэн унагав. Энэ муу газар л буруутай” гээд өмөөрөн газрыг дэвсэж “шийт­гэжээ”. Үүнийг харснаас хойш тэр хүү­хэд насан туршид өөрийн бурууг бусдаас хайдаг хүн болж төлөвшжээ.

Хөвгүүд өөрийгөө, охид ирээдүйн ханиа ааваасаа таньж мэднэ. Охид аавдаа дотно байхыг хичээдэг нь эсрэг хүйсийнхээ давуу, сул талыг мэдэх гэсэн “заль” юм. Эр хүний мөн чанарыг ойлгосон охид сая л ханиа зөв сонгох баримжаатай болно.

Орчин үеийн аавууд аливаа үй­лийг гардан гүйцэтгэгч, “практик ажил­тан” болохоос өөр аргагүй. Хүүхдээ нялх балчир байхад хамт тоглодог, ухаан суухын хэрээр нь ажил үйлээ хоршигч, бүтээлээ хамтран туурвигч бол­вол хамгийн дотно аав болно.

Өнөө­гийн бүх аав

- биеийн тамираар хичээл­лэгч (хүүхдийн хөдөлгөөний хэрэгцээг дагуулан хангагч)
- хол ойрын замд аялагч (морьтой, дугуй­тай, явган г.м)
- өрхийн үйлдвэр эрх­лэгч (мал амьтан тэжээх, газар тариа­лан эрхлэх, техник хэрэгсэлтэй харь­цах г.м)
- гэр ахуйн ойр зуурын үйл­чилгээ үйлдэгч (сантехник, цахил­гаан, дархан, мужаан, барилгын зас­вар г.м)

байж, үүндээ хүүхдийг дагал­дуулан сургах, өөрөө ч чадваржих, заах арга сургалтын эв дүй эзэмших зэргээр хүүхэдтэйгээ ажиллах уран аргын эрэлчин, шинийг сэдэн санаач­лагч, туршин бүтээгч болно.

Хүүхэд­тэй­гээ ойр дотно эцэг хүний өр зөө­лөн, суралцах ба сургах арга нь эвлэг болдог ажээ. “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөр хүүгээ хараад тэнэмэл амьдралаас ихэд хөндийрдгийг бид сайн мэддэг билээ.

Ямар ч эцэг хүн үндсэн мэргэжил, сонирхдог зүйлээ өөрийн үр хүүхдэд өвлүүлэх чин хүсэл дүүрэн байдаг. Доктор, профессор Х.Гүржав, С.Ду­лам, хөгжмийн зохиолч Ж.Чулуун, зохиолч Д.Төрбат, академич Ж.Болд­баатар, уяач Д.Данзанням, инженер Г.Шарав, малын эмч Х.Аюурзана, дипломатч Б.Жаргалсайхан зэрэг олон хүн үр хүүхдэдээ үндсэн мэр­гэж­лээ өвлүүлж, наад зах нь ажлын багаж хэрэгсэл, хувийн номын сангаа эзэнтэй болгожээ.

Хүчирхийлэлгүй эцэг бол энэ үеийн үндсэн төрх юм. “Алга амтлуу­лах”, “дуулгавар шаардах”, “өөчлөн голох”, “зандран дээрэлхэх”, “албадан шахах”, “үглэн янших”, “ёс суртахуун­дан томрох”, “хөндийдөж аргалах” хуу­­чир­­сан аргыг “Оюун ухааны музей”-д тавьж, хүүхдийн эрхийг са­хил санваар мэт мөрдөхөөс өөр арга­гүй болов. Хүүхдэд үзүүлэх бие мах­бод, сэтгэл санааны бүх дарамт, үеэ өнгөрөөв.

Хэрэв өнөөгийн хүүхэдтэй­гээ хүйтэн хөндий хандвал түүгээр дамжуулан дараа дараагийн үр удамдаа арилшгүй толбо үлдээнэ. Эс, ген удамших төдийгүй, энерги мэдээлэл үеэс үед, алсаас алсад дамждаг нь баталгаа шаардагдахгүй үнэн ажээ.

Эр хүн бүхэн нэгэн вант улсын Ерөнхийлөгчийн мандаттай төрийн итгэмжилсэн төлөөлөгчийн хувьд өнгөрсөн түүх, энэ цагийг ирээдүйтэй нь бат холбож, орон зай цаг хугацааг эзэгнэгч болж, сэргэлэн оюун, давхар ухаан, зориг тэвчээр, хүч чадал хүсэл тэмүү­лэл, авхаалж самбаа, ноён нуруу, хүнлэг сэтгэл, торгон мэдрэмж тэр­гүүт­нээр тэгш дүүрэн байвал сая өрх гэрийн аз жаргал, үр хүүхдийнхээ хувь заяаны хөтөч болж чадна.

Тийм байх бүрэн эрх, өндөр дээд хариуц­лагыг эр хүн бүхэнд хүмүүн заяа нь олгосон. Тэр бүхэн өрх гэрт, эх хүнд, үр хүүхдэд хурц тод, тусгалтай бол­чих­лоо.

Хэрхэн гүйцэлдүүлэхээ эзэн нь мэдтүгэй!  Хальтрах хажуул­дах зам байхгүй!

Эцэг хүн бол өрх гэр дэх хүүхдийнхээ төдийгүй үндэснийхээ эрх ашгийг даасан Улсын багш мөн.

 

                                                 Ц.Түвшинтөгс (Монгол Улсын гавьяат багш)
бичсэн: Сургалтын блог төрөл: Багш нарт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 521 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 1-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана
  • Замын-Үүдийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Зүүнбаянгийн сургуулийн блог
  • IQ test
  • Монгол-англи,англи-монгол толь
2006-2009 © Замын-Үүдийн сургуулийн багш нартаа