"Цахим сургалт" төслийн санхүүжүүлэгч Мобиком корпорацийн ерөнхий захирал Д.Болорын ярилцлага
ҮНЭ ЦЭНЭЭ ЗАЛУУ НАСАНДАА Л БИЙ БОЛГО, ТЭР ЧИНЬ МӨНГӨ
Монголчууд "Биеийн бөхөөр ганцыг дийлнэ, сэтгэлийн бөхөөр мянгыг дийлнэ" хэмээх философитой ард түмэн. Энэхүү үгийн үнэ цэнэ өдгөө ч хэвээр гэдгийг "Мобиком" корпорацийн ерөнхий захирал Д.Болор сануулчихлаа. Даяаршиж буй дэлхийн улс орнууд хувь хүний хурдтай хөгжил, бизнесийн стратеги, цагийн менежмент, өрсөлдөх чадвараар хүч үзэж байна. Энэ тухай түүнтэй ийн хөөрөлдлөө.
-"Мобиком" корпорацид анх ажилд орж байсан үеэ дурсахгуй юу. Япончууд цагийн менежментээрээ бизнесийн салбарынханд нэр хүндтэй. Тэдний хөрөнгө оруулалттай компанид ажиллахад анх ямар сэттэгдэл төрж байв?
-Манай корпорацийн гурван хөрөнгө оруулагчийн нэг нь "Ньюком", нөгөө хоёр нь Японых. Япон менежмент дэлхийн шилдэг арга барилуудын нэг. Аливаа зүйлд гүнзгий судалгаатай ханддаг, шийдвэрээ маш нухацтай гаргадаг. Нэгэнт гаргасан шийдвэрийнхээ үр дүнг гартал араас нь уйгагүй хөөцөлдөж тэмцдэг. Хамгийн гол нь асар их бизнесийн ёс зүйтэй. Өндөр хөгжилтэй орны удирдлагын арга барилаар бизнесийн ёс зүйг дээд зэргээр барьдаг. Энэ нь манай байгууллагын удирдлагын төвшинд их нөлөөлөл үзүүлсэн. Анхнаасаа суурь нь зөв байсан компани нэлээд амжилттай ажиллаж ирсэн.
-Та мэргэжилдээ үнэнч хүн байх нь...
. -Би үнэхээр мэргэжилдээ үнэнч. Энэхүү мэргзжлийг ззэмшсэндээ одоо ч баярлаж явдаг. Электроник, холбооны инженер хүн ямарч нийгам, цаг үед амьдарч болдгоороо онцлогтой. Би өмнөх нийгмийн үед ч мэргэжлээрээ боломжийн сайхан амьдарч байсан. Зах зээлд шилжсэн ч улс төрөөс хамаардаггүй мэргэжил. Мэдээллийн технологи дэлхий даяараа асар өндөр хөгжиж байгаа. Тиймээс мэргэжлээ хольж солих ямар ч шаардлагагүй.
-Зарим нь удирдах ажил амаргүй гэдэг ч та энэхүү төвшинд нэгэнт хүрчихсэн ажиллаж байна шүү дээ. Энэ хүртэл дэвшихэд хамгийн чухал нь...
-Сүүлийн 14 жил удирдах ажил хийж байна. Гол нь хүнтай ажиллах чадвар л даа. Үүнийгээ л хүн хөгжүүлэх ёстой. Би Удирдлагын академид суралцаж, 2001 онд анхны бизнес удирдлагын мастераар төгсч байлаа. Тэр нь надад маш их хэрэг болсон.
Хүмүүсээр ажил хийлгэж, бизнесийнхээ зорилгыг биелүүлэх нь хэцүү.
Хүмүүсийнхээ дунд хүлээн зөвшөөрөгдөх, үлгэр жишээ болж явах, өөрөө санаачлагатай, дороос гарч байгаа ажилчдынхаа сайн санал, санаачилгыг дэмждэг, тэдэндээ урам зориг, эрч хүч өгч сургадаг, мөн тэднээсээ сурдаг сайн харилцаатай байх ёстой.
Монгол Улсын хувьд цөөн хүн амтай зэрэг бизнесийн онцлог бий л дээ. Тиймээс манай улсад бизнес бие биеэ сайн мэддэг цэвэр харилцаан дээр тогтдог.
-Таны хувьд чадварлаг удирдагч гэж хэнийг хэлэх вэ. Зарим судалгаагаар чадвар муутай удирдагч ажилчдаа зүрхний шигдээстэй болгодог гэдэг.
-Өөрийгөө эхлээд хөгжүүлж, хүмүүжүүлэх хэрэгтэй. Өөрөө боловсрогдож бэлтгэгдээгүй хүн бол хэчнээн том албан тушаалыг аваад амжилттай ажиллахгүй шүү дээ.
Манай ард түмэн агуу ухаантай. Эхлээд биеэ зас, дараа нь гэрээ зас, тэгээд төрөө зас гэж дарааллыг нь хэлчихсэн.
Сайн удирдагч болж, амжилттай бизнес эрхлэхийн тулд өөрөө эхлээд өндөр төвшинд бэлттэгдэх ёстой. Түүнээс биш ямар нэгэн лоббигоор юм уу, албан тушаалыг худалдаж аваад амжилт гаргана гэж хэзээ ч байхгүй.
-Өглөөг яаж эхэлдэг вэ?
-Өглөө аль болох эрт, ер нь 06-07 цагт босчихсон байдаг. Өглөө эрт ном уншдаг, заримдаа олон улсын мэдээ харна. Уншиж судлах зүйл улам л их болоод байна. Олон ном авчихсан, интернэтээс хэрэгтэй зүйлээ бэлдээд тавьчихдаг юм.
Өөрийнхөө чадварыг хөгжүүлж, арвижуулахад цагаа зарцуулдаг. Тэгэхгүй бол дорхноо хоцрогдоно шүү дээ. Шинэ мэдээлэл, шилдэг арга технологиос жаахан хөндийрөхөд нэг мэдэхэд ийм байдалд хүрнэ. Тиймээс сайн бизнес хийхийн тулд их ажиллах, олон зүйлийг мэдэж, олж авах шаардлагатай болдог. Хэн нь их мэдээлэлтэй байна, тэр хүн л бизнес шийдвэрийг шуурхай гаргана.
Ажил их гээд авьяас чадвараа хөгжүүлэх, сурч мэдэхээ хойшлуулж болохгүй. Эрүүл чийрэг байхын тулд спортыг мартдаггүй, заавал хэдэн минут хичээллэдэг. Тэгээд өглөөнийхөө цайг уучихаад ажилдаа ирдэг.
-Үгүй ээ, ингэхэд бизнес, спорт хоёр ямар холбоотой гэж?
-Удирдах ажил хийдэг хүнд байх ёстой хамгийн чухал нэг зан чанар бол спортлог байх юм. Мэдээж хэрэг заал хэсээд хамаг цагаа өнгөрөөнө гэсэн үг биш л дээ. Тодорхой цагийг зардаг байх хэрэггай. Тэр хэмжээгээр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийнэ. Хамгийн гол нь бизнесийн шийдвэр хурдтайгаар зөв гардаг юм.
Спортоор хичээллэдэг, хичээллэдэггүй хүн хоёрын хооронд их зөрүү байдаг. Хичээллэдэгүй хүмүүсийн хувьд болохоосоо илүү болохгүйг нь бодоод, хэтэрхий зориг муутай аашилдаг.
Спорт өөрийгөө давж дийлэх, энерги өгөх, эрч хүч авах хамгийн гол зүйл төдийгүй бизнесмен хүний амралт. Тиймээс би зав л гарвал явган явдаг болоод байгаа. Хөдөлгөөн сайтай болохоор нь заалны спортоос бадмингтон нэлээд тоглодог. Сүүлийн үед боулингийн клубт очиж байна.
-Ширээний номоо ямар шалгуураар сонгосон бол?
-Миний хайртай ном "Амьдралын алтан ном". Дандаа ялж дийлээд баяр баясгалантай байхгүй шүү дээ. Ядрах, ялагдах, урам муутай байх үед тэр номоо уншдаг. Их сайхан ном л доо. Үүнээс гадна зөндөө олон ном бий. Ихэвчлэн менежментийн чиглэлийнх.
Ажилтнуудаа яаж сэдэлжүүлэх вэ гэдэгт би их анхаардаг. Тэдэндээ ажиллах эрч хүч, урам зориг өгөх, хооронд нь илүү сайн хамтарч ажиллуулдаг болгох, оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд би иймэрхүү чиглэлийн номыг түлхүү уншиж судалдаг юм.
-Хамгийн сүүлд ямар ном худалдаж авсан бэ?
-"Өрсөлдөөний стратеги" гэдэг орчуулгын ном авсан. Их сайн ном байна лээ.
-Хувь хүний хөгжил, менежмент, стратегийн номыг их уншдаг гэлээ. Ингэхэд та ер нь өөрийгөө ялж чадсан хүн мөнүү?
-"Өөрийгөө бүрмөсөн яллаа" гэж хүн хэзээ ч хэлж болдоггүй. Орчин үед хүн өөртөө л дайсан болж байна. Ямар нэгэн байдлаар хүн өөртөө ихэвчлэн ялагдах гээд байдаг.
Өнөөдөр хийх ажлыг маргааш болгож хойшлуулах нь ялагдаж байгаа л нэг хэлбэр шүү дээ. Төлөвлөсөн зүйлээ тасалдуулдаг. Хүн бүхэн төгс болж чадахгүй ч аль болохоор өөрийгөө ялахын төлөө хичээх хэрэгтэй. Би ийм л зарчмаар явдаг.
-Та ялагдлаасаа хамгийн их сургамж авч байсан үе нь хэзээ бол?
-Бүр их айхтар ялагдал хүлээж байгаагүй. Сайхан хамт олон, сайн байгууллагын хүчээр ихэвчлэн амжилттай өсч ирсэн. Өнгөрсөн оны хувьд бид хямралаас үүдэлтэйгээр бизнесийн зарим зорилгоо биелүүлж чадаагүй зүйл бий. Хатуу хүнд нөхцөлд ажиллах чадвар туршлага дутлаа даа л гэж ойлгож байгаа.
Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчдөө ялагдаагүй, өөртөө ялагдсан. Өнгөрсөн жил алдчихлаа гэхэд үүнийгээ энэ жил яаж нөхөх вэ гэдгийг бодож төлөвлөөд нэлээд ажлыг амжуулж байна. Тодорхой хэмжээний үр дүнг нь амсч эхэлсэн.
-Дэлхий хямарснаас биш Монгол хямраагүй гэж зарим нь үздэг. Ер нь 2009 онд юу болоод өнгөрчихөв өө?
-Маргах хэрэггүй. Дэлхий даяараа л хямарчихсан. Харин Азийн хямралыг бид мэдрээгүй өнгөрч байлаа. Дэлхий улам бүр даяаршиж байгаа нь өнгөрсөн жилийн хямралаас харагдсан. Хөгжингүй орноос үүдэлтэй хямрал бүх дэлхийг хамарч, эдийн засгийн олон салбар зогсолтод орлоо. Олон компани ажлын байраа цомхотгон бизнесээ өргөтгөж чадахгүй болж царцчихсан. Мэдээлэл, холбооны бизнес харилцагчийн эдийн засгийн боломжоор хэмжигддэг. Хямралын үед мэдээж хүмүүс хэмнэж эхэлнэ шүү дээ.
-Манай улсад бизнес нь улс төртэйгээ, улс төр нь бизнестэй холилдчихсон. Ингэхээс аргагүй гэж зарим нь мэлздэг. Харин таны хувьд арай өөр бодолтой байх шиг?
-Бид төвийг сахисан байр суурьтай. Ямар нэгэн улс төр, эдийн засгийн бүлэглэлд ордоггүй. Хамгийн зөв бизнесийн соёлыг л Монголдоо нэвтрүүлнэ. Бизнесийг эхнээсээ зөв хийх нь манай хөрөнгө оруулагчдын алтан дүрэм. Зах зээлд дөнгөж хөл тавьж байгаа компани эхний үед орлого ашгаа нууж алдах гээд байдаг гэмтэй.
-"Ажил, орлоготой болсон цагт хямралаас гарна" гэж та хэллээ. Хямраагүй байхад ч ажил олгогч, ажил хайгчийн хооронд нэг нь голдог, нөгөө нь цалингаа чамладаг ан цав үүсчихсэн л байсан шүү дээ. Бид энэ байдлаас яаж гарах вэ. Боловсролын тогтолцоог өөрчлөх үү, эсвэл таны хэлдгээр хувь хүн өөрийгөө л хөгжүүлэх ёстой юу?'
-Зах зээлийн нийгэмд засаг төрөөс юм нэхэхийн оронд хүн эхлээд өөртэйгөө л ажиллах ёстой. Бүх зүйлийг дээрээс авчихна гэж бодвол түүн шиг худал зүйлгүй. Өөрийнхөө авьяас чадварт таарсан ашиг орлого хийх бололцоог зах зээлийн нийгэм илүү олгодгоороо давуу талтай. Энэ сэдвийг хөндөхийн тулд олон зүйлийг ярихаар байна л даа.
Нэгдүгээрт, өөрсдийгөө нээж харуулахгүй байна. Ялангуяа залуу байхдаа өөрийнхөө үнэ цэнийг бий болгооч гэдгийг би байнга хэлдэг.
Үнэ цэнэ гэдэг нь мэдлэг боловсрол, дадлага туршлага, зөв төлөвшилтэй, хаана ч очсон, хэнд ч өөрийгөө цөөн үгээр зөв таниулж чаддаг, ажлаа үнэнч шударгаар хийдэг байх хэрэгтэй. Зах зээл хөгжсөн аль ч улсад мэргэжилтэн гэхээсээ илүү ийм л зүйлийг шаарддаг.
Хэр зэрэг итгэлтэй байна, тэгээд хэр зэрэг төлөвшилтэй байна, эцэст нь хэр зэрэг ур чадвартай байна гэдгийг хардаг болжээ. Боловсролын систем рүү бүх бурууг чихэж болохгүй.
Хүн суръя гэвэл бүх боломж байна шүү дээ. Ний нуугүй хэлэхэд жаахан залхуу байна. Би дотоодод төгссөн ч сургууль, мэргэжлээрээ бахархдаг. Одоо залуучууд маань жаахан хичээх хэрэгтэй. Төлбөр төлж сурах тусмаа хариуцлагатай болох ёстой шүү дээ.
-Орчин үеийн төлөвшсөн залуу хүнийг та тодорхойлбол?
-Өөрийгөө болон өрх гэрээ тэжээж тэтгэх чадвартай байх хэрэгтэй. Заавал дээд боловсролтой, олон хэл мэддэг, мастер зэрэгтэй байх албагүй.
Чи нэг ажлыг л сайн хийж сур. Түүнийг чинь л хүн үнэлнэ. Өнөөдөр сайн техникч, дархан, мужаан хэрэгтэй байгаа. Гэтэл болсон, болоогүй дээд боловсролын диплом авчихаад мэргэжлийг голох хандлага ажиглагдаад байх юм. Тааруухан ашиг орлоготой, муу ажил гэхээсээ илүү өөрийнхөө чадах ажлыг л сайн хийчих л дээ.
Сэтгэлээсээ, хүнийг хуурахгүйгаэр тухайн ажил мэргэжлээрээ өөрийгөө хөгжүүлж, дадлагажуулаад өгөөч. Эцэстээ өндөр цалин авахьн тулд өндөр чадвартай байх хэрэгтэй. Ямар ч асуудал шийдэх чадвар туршлагагүй байж цалин голоод явах нь утгагүй.
Түүний оронд өөрийнхөө сул талыг олж, дадлага туршлагаа хөгжүүлээд нэг хэсэгтээ бүсээ чангалчихвал дараа нь тэр хэмжээгээр л олдог. Ингэхгүй бол нэг л мэдэхэд өрсөлдөх чадваргүй болчихсон байна шүү дээ.
Насан туршдаа хүн ажил, ашиг орлоготой, хүнд гологдохгүй, эрүүл чийрэг байх ёстой. Хүн гол үнэ цэнээ залуу насандаа л бий болгодог юм. Үнэ цэнэ гэдэг чинь мөнгө шүү дээ.
-Танай компани сайн менежментээрээ хэрэглэгчдээ татаж чаддаг. Үүний зэрэгцээ "Мобиком"олон жил орлого ашигтай ажиллаж байгаа юм чинь одоо үйлчилгээний төлбөрөө хямдруулж болдоггүй юм уу" гэж олон үйлчлүүлэгч асууж байгаа нь ажиглагддаг. Энэ талаар та нарт төлөвлөсөн зүйл бий юу?
Харилцаа холбоог зохицуулах хорооноос биднийг хянадаг. Манайх тарифаа хамаагуй бууруулвал өрсөддөгчид маань хүнд байдалд орно шүү дээ. Тиймээс бид хяналттай байдаг. Гэхдээ зарим үйлчилгээний тариф өрсөлдөгчтэйгээ адил төвшинд байгаа. Өнгөрсөн онд манайх хэрэглэгч төвтэй байгууллага болсон. Нөгөөтэйгүүр, энэ нь том хариуцлага. Удахгүй манайх ISO-9000 сгандартыг нэвтрүүлнэ. Ингэхээр бүтээгдэхүүн, үйлчилгээ маань олон улсын төвшинднд хүрч, өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Монголын олон компани бидний араас ингэж явах байх.
-Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе.
Монгол хүн бүр өөрийгөө бүү голооч, бусдаас хоцорсон, доогуур түвшнийх гэж буү чамлаач.
Чадна шүү дээ, жаахан хичээчих. Бүгдийг нь хийж чадна.
Бизнес эрхэлж байгаа хүмүүсийг ажиглахад барууны шилдэг менежментийг авч хэрэглэх нь дутагдаад байна. Хуучнаараа л яваад байж болохгүй. Бизнесийнхээ зорилтыг тодорхойлж, хэмждэг, бүтээмжийг дээшлүүлдэг гээд олон арга хэрэгсэл бий. Тэрийг хэрэглэж болдог юм. Бид олон жил туршиж, үр дүнг нь үзсэн болохоор үүнийг бардам хэлж байна.
Бид бүгдээрээ л сайн байж, ижил төвшинд очсоноор хувь хүн, улс орон хөгжинө шүү дээ.
"Зууны мэдээ" /2010-04-08/
Ярилцсан сэтгүүлч Г.Ганчимэгganchimeg@zmail.mn