Цахим хичээлийн зөвлөмж,№1
2011-12-30,15:53
Физикийн багш: Ч.Төгсжаргал
Сэдэв: Механик энерги
- Слайдын суурь өнгө, текстийн өнгөний зохицол маш сайн болсон байна. Сэтгэл гаргаж хийсэн цахим хичээл байна. Амжилт хүсье!
Анхаарах зүйл:
- Хичээлийн зорилго, зорилт тавигдаагүй байна.
- Слайд 1: 10 анги гэж буруу бичсэн байгааг 10-р анги гэж зөв болгох
- Слайд 3: Гарчиг тавиагүй бөгөөд Click to add title бичиг устаагүй байна.
- Слайд 3: Үйлчилэхэд гэж буруу бичсэн байгааг үйлчлэхэд гэж зөв болгож засах
- Слайд 8: Томъёоны тайлбар оруулсан бол сайн байна. Жишээ нь, m-масс,кг, g- хүндийн хүчний хурдатгал, м/c2 гэх мэт
- Мөн 1 слайданд нэг л утгат хэсэг оруулах ёстой гэсэн цахим сургалтын хэрэглэгдэхүүнд тавигдах шаардлага байдгийг үндэслэн кинетик энергийн тодорхойлолт 1 слайд дээр, потенциал энергийн тодорхойлолтыг тусдаа 1 слайд болгож оруулах нь зүйтэй юм.
- Слайд 9: Даалгавар 3-ын дараа шинэ слайд оруулаад зөв бодолт оруулахыг зөвлөж байна. Бодлогын өгөгдөл /Өгсөн нь, Олох нь, Бодолт / ба бодолтыг өгснөөр буруу бодсон болон ойлгоогүй сурагчдад тустай байх болно.
- Слайд 14: Гэрийн даалгаврын бодлого өгөгдөөгүй байна.
- Кинетик ба потенциал энерги, түүний ялгааг харуулсан сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байна. Интернетээс сайн хайгаарай!
- Слайд бүр дээр текстийн хөдөлгөөн оруулаагүй байна. Слайд нээхэд бичигдсэн бүх текст хамт гарч ирэхийн оронд утга, утгаараа гарч ирэх нь хичээл заахад амар байх болно.
- Линкэн дээр дарж, интернетээс энергийн талаар хэрхэн хайсан байгааг хараарай.
- hhttp://www.4shared.com/document/UKeo77zV/search_пот_энерги.html
- http://www.4shared.com/document/_R-jZ2yD/search.html
- http://www.4shared.com/document/-3TZlstt/Энерги.htmltml