Замын-Үүдийн сургуулийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Устгасан файл сэргээгч програм/ Зайн сургалт бичлэгт nymhishig:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Хэзээ ч битгий бууж өгөөрэй
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Мягмарсайхан Оюунчим (зочин): үнэхээр мундаг хичээл зүтгэлтэй, өөртөө итгэлтэй бнаа, зорилго мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Baharhaj ogshij unshlaa. Minii amidraltai ihed tustei baisan bolohoor ter baihaa...
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Ямар мундаг юм бэ ??? Гоё санаа
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Баярлалаа үнэхээр надад урам өгч чадлаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Нилээдгүй гэж нэг, нэжгээд гэсэн үг үү? Нилээд гэсэн үг үү? Гэдгээ ялгаж сурмаар юм.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: мөрөөдлиинхөө орйд нь
  • Эрүүл амьдрах ухаан/ Өөртөө дадал болгож, бас сургалтын блог... бичлэгт Б. Анужин (зочин): Энэ мэдээлэл надад маш их таалагдлаа. Бидэнд хэрэгтэй мэдээлэл тараасан баярлалаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: баярлалаа амжилт
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Маш гоё болж.....
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт tengis (зочин): Mash goy bolson bn iim goy ym unshuulj baigaad chin
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: ямар мундаг юм бэ амжилт
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
258580 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 125-р хуудас. | дараах >>

Төслийн 1-р шатны явцын тайлан №2, 01.02

2012-01-03,00:31

Цахим сургалт  төслийн хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 11 жилийн сургуулийн захиргаанаас 12 сард зохион байгуулсан ажлын тайлан

2012.01.02                                                                                                                  Борхойн тал

 

Тус сургуульд  “Цахим сургалт”  төсөл хэрэгжсэнтэй холбогдуулан  сургуулийн захиргаанаас үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажилласан.

1-р шатны төлөвлөгөөний биелэлтийн талаар

·         Манай сургууль нийт 102 багштай. Үүнээс: 1-р шатны сургалтанд дунд ангийн 21, бага ангийн  20, нийт 41 багш хамрагдсан. Дунд ангийн сургалтанд хамрагдсан сургагч багш нар нэг нэг багш хариуцан, тэдэндээ  сургалтаар олж авсан мэдлэг чадвараа заан сургах,  мэдээлэл технологийн чадвар өндөртэй, хариуцлагатай 10 багш бие даан суралцаж, шаардлагатай үед мэргэжлийн багш нарын зүгээс дэмжлэг  туслалцаа авахаар шийдсэн билээ.

Бага ангийн сургалтанд хамрагдсан  20  багш хоёр, хоёр багш хариуцан авч ажиллаж байгаа.  Жич
: Уг шийдвэр гарснаас хойш та бүхний зөвлөмжтэй танилцсан. Иймд багш нараа сургагч, суралцагч, бие даан суралцагч багш нар гэж хувааж, тус тусад нь 2011 оны 12-р сарын 12-ны өдөр гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээнүүдийн нэг хувийг хавсаргав.

2.    “Цахим сургууль” дотоод удирдлагын програмын хэрэгжилтийн талаар

·         Багш нарт  мэдээллээ хэрхэн оруулах талаар зааварчилгаа өгч, багш бүр өөрсдийн мэдээллийг бүртгэж оруулсан.

·         Анги удирдсан багш нар сурагч нэг бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг оруулж, дахин хянасан.

·         Ангиудын кодыг гаргаж, сурагч нэг бүрээр кодолсон.

·         Ангиудын хичээлийг анги бүрээр кодолж программд бүртгэв.

·         2-р улирлын хичээлийн хуваарийг оруулсан.

·         Сурагчдын шилжилт хөдөлгөөнийг бүртгэж оруулсан.

·         Багш бүр өдөр тутмын ирцээ бүртгэж гэрийн даалгавар, дүнгээ оруулах нөхцөл бүрдсэн хэдий ч  тогтмолжиж, байнгын ажиллагаатай байх тал дээр дутагдалтай байна.  Цаашдаа энэ тал дээр анхаарч ажиллах болно.

3.    “Цахим хичээл”  бэлтгэх заах талаар

·         2011 оны 12-р сарын 12-ны өдөр  дунд, ахлах ангийн суралцагч  22 багш , 12-р сарын 14-ний өдөр бие даан суралцагч 11, 12-р сарын 16-ны өдөр  сургагч 21 багш нараас тус тус шалгалт авлаа.

Шалгалтын дүнд анализ хийж үзэхэд сургагч болон бие даан суралцагч багш нарын чадвар харьцангуй өндөр, суралцагч багш нарынх  хангалтгүй байна. Гэрээ байгуулж ажиллан сургагч багш нартай хариуцлага тооцон ажиллахад энэ байдал дээрдэнэ гэж үзэж байна. Шалгалтуудын дүнг хавсаргав.

·         Багш нарын бие даалтын даалгаврын гүйцэтгэл хангалтгүй байгаа болно. 6 багш бие даалтын гэрийн даалгаврыг явуулсан. Бусад багш нар шинэ жил болон бусад ажлын ачаалал, хариуцлагагүй байдлаасаа шалтгаалан  даалгавраа явуулаагүй болно.

4.    Багш хөгжлийн төв болон сургуулийн орчин бүрдүүлэх  үйл ажиллагааны талаар

·         Дунд, ахлах ангийн багш нараас урьдчилсан байдлаар шалгалт авч, явцын байдалтай танилцлаа.

·         Багш хөгжлийн төвд мэдээллийн тусгай самбар гарган мэдээлэл, зөвлөмжүүдийг цаг тухай бүрд багш нарт хүргэж байна.

·         Багш нарын ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор  ахлах  сургуулийн Багш хөгжлийн төвийн өрөөнд 8 багшийн ширээ сандал, суурин 5 компьютер,  бага сургуулийн Багш хөгжлийн  төвд шинээр 20 багшийн нийт 2 сая 700 мянган төгрөгийн  өртөг бүхий ширээ сандал  нэмж байршуулан ажиллаж байна.

·         Сургуулийн wireless антений хүчин чадал шаардлага хангахгүй  байгаатай уялдуулан Наран терминал компанид  өндөр хүчин чадал бүхий 3 ш wireless антенийг захиж авчруулсан.

·         Сурагчдад интернет ашиглах өргөн боломжийг бүрдүүлэх зорилгоор сургуулийн коридорт 1 сая 800 мянган төгрөгийн  үнэ бүхий 6 ширхэг  урт модон сандлыг  авч байрлуулсан.

 

5.      Сургуулийн вэб сайтын  байнгын ажиллагааг хангах талаар

·         Сургууулийн вэб сайтад тавигдах шаардлагатай мэдээлэл, түүх зэргийг бэлтгэсэн.

·         Багш нарын зургийг авсан.

          Тайлан бичсэн: Сургалтын менежер  А.Сүрэнхүү

Жич :

ь  Багш нарын явуулсан  гэрийн даалгаврын гүйцэтгэлд  бид хяналт тавьж болох уу? Zamiinuud surguuli@yahoo.com хаягаар орохоор үзэж болохгүй юм.

ь  Та нарын зүгээс явуулсан зөвлөмжүүдийг тухай бүрд нь хүлээж авсан.

ь  Шинэ оноос эхлэн  явцын тайланг хугацаанд нь явуулж байхаа албан ёсоор мэдэгдэж байна.

ь  2012 оны 1-р сарын 10-ны дотор багш нарын гэрийн даалгаврыг явуулья.

ь  2-р улирлын амралт 2012 оны 1-р сарын 19-д эхэлнэ. Цагаан сартай холбоотой амралтын хугацаанд өөрчлөлт гарах эсэхийг мэдэхгүй байна. Аймгийн БСГ-аас тухайн цаг үед бидэнд мэдэгддэг.

ь  Шинэ жилийн бэлтгэл ажил , бидний хариуцлагагүй байдалтай холбоотойгоор тайлангууд хугацаандаа яваагүй болон багш нар гэрийн даалгавраа явуулаагүй болно.

ь  Гэхдээ та бүхний зөвлөмж болон төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа хэрнээ мэдээлж тайлагнах тал дээр дутагдалтай ажиллаж байгаа. Цаашид багш нарын гэрийн даалгаварт анхаарч ажиллана.


бичсэн: Сургалтын блог төрөл: Төслийн 1-р шатны үйл ажиллагаа | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 448 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 125-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана
  • Замын-Үүдийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Зүүнбаянгийн сургуулийн блог
  • IQ test
  • Монгол-англи,англи-монгол толь
2006-2009 © Замын-Үүдийн сургуулийн багш нартаа