Замын-Үүдийн сургуулийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Устгасан файл сэргээгч програм/ Зайн сургалт бичлэгт nymhishig:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Хэзээ ч битгий бууж өгөөрэй
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Мягмарсайхан Оюунчим (зочин): үнэхээр мундаг хичээл зүтгэлтэй, өөртөө итгэлтэй бнаа, зорилго мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Baharhaj ogshij unshlaa. Minii amidraltai ihed tustei baisan bolohoor ter baihaa...
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Ямар мундаг юм бэ ??? Гоё санаа
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Баярлалаа үнэхээр надад урам өгч чадлаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Нилээдгүй гэж нэг, нэжгээд гэсэн үг үү? Нилээд гэсэн үг үү? Гэдгээ ялгаж сурмаар юм.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: мөрөөдлиинхөө орйд нь
  • Эрүүл амьдрах ухаан/ Өөртөө дадал болгож, бас сургалтын блог... бичлэгт Б. Анужин (зочин): Энэ мэдээлэл надад маш их таалагдлаа. Бидэнд хэрэгтэй мэдээлэл тараасан баярлалаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: баярлалаа амжилт
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Маш гоё болж.....
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт tengis (зочин): Mash goy bolson bn iim goy ym unshuulj baigaad chin
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: ямар мундаг юм бэ амжилт
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
256045 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 96-р хуудас. | дараах >>

Багш нарт зөвлөмж

2012-01-11,21:30
             “Цахим сургалт” төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн зөвлөмж

2012.01.11                                                   №4                                   Улаанбаатар хот

Багш нарын ирүүлсэн бие даалтын даалгаврын цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнд  гарч байгаа нийтлэг алдаа:
  • Цахим хичээл, цахим сургалтын хэрэглэгдэхүүний ялгаа харагдахгүй байна. Цахим хичээлд

o    Зорилго, зорилт

o    Өмнөх хичээлийн бататгал /сэргээн сануулах/

o    Сэдэлжүүлэлт

o    Сэдвийн агуулгад нийцсэн цогц сургалтын хэрэглэгдэхүүнүүд

o    Шинэ мэдлэгийн бататгал

o    Дүгнэлт

o    Гэрийн даалгавар  

заавал орсон байдгаараа цахим сургалтын хэрэглэгдэхүүнээс  ялгаатай юм.

  • MS Power Point дээр хийсэн хичээлийг өргөтгөл хийж, OO Presentation програм руу шилжүүлсэн байгаа тул
o    үсгийн фонд танигдахгүй байх

o    текст  слайдын дэлгэцнээс илүү гарах

o    слайд дээрээ харагдахгүй байх

o    үг давхцаж харагдах

o    холболт хийсэн  сум зөрөх

o    Click to edit master text styles, 2,3,4,5 level гэсэн үгнүүд дарагдаагүй тул үндсэн бичвэртэй хамт гарах

o    Тойрог дотор бичвэр багтаагүй байх  зэрэг алдаа байна.
  • MS Power Point дээр хийсэн хичээлийг өргөтгөл хийж, OO Presentation програм руу шилжүүлсэн байгаа нь урд жилүүдэд хийсэн хичээлийг бидэнд илгээж байна гэж ойлгогдож байна.
  • Слайдын суурь өнгө, текстийн өнгөний зохимж байхгүй байна.
o    Сурагчдын нүд ядраахгүй  өнгөний зохицол  сонгосон байх

o    Харагдац сайтай өнгө сонгосон байх шаардлагатай.
  • Нэг слайданд сунжирсан урт текст оруулж, текстийн үсгийн фондын хэмжээ том, жижиг янз бүр байгаа болон  олон мөр бичвэр оруулж байгаа болохоор үсгийн фондын хэмжээ жижиг байгаагаас харагдац муутай байна. Анхаарах зүйл:
o    Сунжирсан урт текст нь  нүд ядраадаг ба сурагчдын унших сонирхол төрүүлдэггүй.  

o    Текстийг утгат хэсгээр нь бүлэглэж, догол мөрнөөс шинэ утгат хэсгийг оруулах нь уншаад хурдан ойлгоход дөхөмтэй байдаг.

o    2-3 слайд болгож текстээ хувааж оруулах

o    Хамгийн арын ширээнд сууж буй сурагчдад харагдахуйц үсгийн фондын хэмжээг сонгох хэрэгтэй юм.

-    Компьютертаа Unicode суулгаагүйгээс үсгийн фонд танигдахгүй байна.

-    Дэд гарчиг байхгүй, дүрмийн алдаатай бичих, таслал буруу хийх, өгүүлбэрийн эхний үсгийг жижиг үсгээр бичих,  асуух өгүүлбэрт асуултын тэмдэг тавихгүй байх зэрэг алдаа гаргаж байна.

-    Хичээлийн зорилго, зорилт бичих үед өгүүлбэрийн сүүлийн  үйл үг “Х” үсгээр төгсдөг ба “Х”  үсгээр төгсөж байгаа өгүүлбэрт цэг тавих шаардлагагүй.

-    Интернэтээс  мэдээлэл, хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй зураг татаж оруулж, сургалтын хэрэглэгдэхүүн болгож ашиглах нь тааруу байна.

-    Слайд хооронд холбоос хийсэн байх хэрэгтэй. Жнь: Хичээлийн төгсгөлд хичээлийн эхэнд ямар зорилго, зорилт тавьж байсан слайд руу буцах холбоос хийгдсэн байх хэрэгтэй юм.

-    Слайдын бие даан утга илэрхийлж байгаа хэсэг бүрээр нь  хөдөлгөөнд оруулах нь багш мэдээллийг сурагчдад хэсэгчлэн тайлбарлах болон ярилцахад их тустай.

-    Үргэлжилсэн урт  хүснэгт нь сурагчдын унших сонирхлыг төрүүлдэггүй болохыг анхаарч, онцлог хэсгийг өөр өнгөөр ялгах, утгат хэсгээр нь тус тусад нь слайд үүсгэх хэрэгтэй юм.

-     Гарчиг, үндсэн текст, зураг гарч ирэх хөдөлгөөнийг зөв оруулах хэрэгтэй. Зохимжтой хэлбэр нь эхлээд гарчиг гарч ирэх, дараа нь утгат хэсэг бүрээр текст, зураг гарч ирэхээр хөдөлгөөн оруулах юм.

-    1 слайданд хэт олон зураг оруулах хэрэгггүй. Олон зураг оруулсан үед харагдац муутай байдаг.

-    2-с дээш зураг 1 слайданд оруулсан тохиолдолд бүх зураг шууд гарч ирэх нь зохимжгүй. Зураг бүрээр хөдөлгөөн оруулж гаргаж ирэх нь сурагчдад тайлбарлах, мэдээлэл өгөх, харилцан ярилцахад тустай байх болно.

-    Хамгийн эхний слайданд цахим хичээл гэж бичих шаардлагагүй. Сургуулийн нэр, хичээлийн сэдэв, багшийн нэр, хамрах хүрээ оруулахад болно. Жнь:

                              Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЕББДСургууль  

            Сэдэв:
            Хамрах хүрээ:
            Багш:

-    Хичээлийн хамрах хүрээ буюу хэддүгээр ангийн сурагчдад зориулсан хичээл болох нь  тодорхойгүй байж болохгүй.

-    Бодлого, дасгал ажил, тодорхойлолт, дүрэм өгсөн слайданд хөдөлгөөнтэй зураг оруулах нь  сурагчид хөдөлгөөнт зураг руу хараад анхаарал нь сарних тул тохиромжгүй байдаг.

-    Хурдан хөдөлгөөнтэй зургийг сургалтын хэрэглэгдэхүүний аль хэсэгт оруулахаа багш сайтар бодож оруулахгүй бол сурагчид зураг хараад  багшийн тайлбарлаж байгааг сонсохгүй, анхаарал нь сарнидаг тул хичээлийн үр дүнд муугаар нөлөөлдөг болохыг анхаарах хэрэгтэй.

-    Бодлого, дасгал ажлын дараа зөв бодолт, хариултыг  үзүүлсэн слайд байх хэрэгтэй.

-    Бодолтыг сурагчдаар хийлгэсний дараа зөв бодолтыг шууд харуулахгүйгээр үйлдэл тус бүрээр дэс дараалан гарахаар хөдөлгөөн оруулж, харуулах нь тайлбарлаж ярилцах боломж олгодог.

-    Дүгнэлт, тодорхойлолт, бататгал зэрэг суралцагчдын анхаарлыг татах хэсэгт үсгийн фондын хэмжээг тод томруун болгох хэрэгтэй.

-    “Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа!” гэдэг өгүүлбэр нь илтгэл тавихад хэрэглэгддэг. “Хичээлд идэвхтэй оролцсон шавь нартаа баярлалаа!” гэж бичих нь зохимжтой.

-    Сургалтын блогт байршуулсан “Цахим сургалтын хэрэглэгдэхүүн, хичээлийн ялгаа”  зөвлөмж  уншаарай!

-    Төслийн 2-р шатны сургалтын өмнө 1-р шатны сургалтын үр дүнг тооцох шалгалт бүх багш нараас авна.  Шалгалтын агуулга:

o    OO Word Processor програм дээр ажиллах чадвар шалгах      -  35 оноо    

o    OO Presentation програм дээр ажиллах чадвар шалгах    -  35 оноо

o    Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх чадвар шалгах бие даалтын даалгавар   -   30 оноо    

-    Жишиг даалгаврыг удахгүй илгээх болно.

Амжилт хүсье!

Бид хамтдаа хүчтэй!
бичсэн: Сургалтын блог төрөл: Багш нарт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 251 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 96-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана
  • Замын-Үүдийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Зүүнбаянгийн сургуулийн блог
  • IQ test
  • Монгол-англи,англи-монгол толь
2006-2009 © Замын-Үүдийн сургуулийн багш нартаа