Багш нарт зөвлөмж
- Агуулга, мэдээллийн агууламж тохирсон байх
- Presentation- ны загвар, өнгө үзэмж сайн байх
- Хөдөлгөөн эффект зөв зохистой оруулсан байх
- Хөдөлгөөнт болон агуулгад нийцсэн зураг оруулсан байх
- Гипер холбоос ашигласан байдал
- Интернэтээс агуулгад тохирсон бичлэг татсан эсэх
- Бичлэгийг хөрвүүлсэн эсэх /WinFF болон бусад програм ашиглалт/
- Бичлэгт зураг болон дуу нэмж оруулсан эсэх
- Бичлэгээ эцсийн байдлаар render хийж хадгалсан байдал
Цахим сургалтын хэрэглэгдэхүүнд тавигдах шаардлага
OO Presentation програм дээр хийсэн цахим сургалтын хэрэглэгдэхүүн:
- Суурь өнгө, текстийн өнгө сурагчдын нүд ядраахгүйгээр сонгосон байх
- 1 слайданд багтах текст 5-6 мөр байх
- Дизайн, өнгө үзэмж сайн байх
- Зураг, дүрслэлийг оновчтой сонгосон байх
- Хамгийн арын ширээнд сууж байгаа сурагчдад харагдахуйц үсгийн фондын хэмжээг сонгосон байх
Хэрэглээний програм дээр хийсэн текстийг PDF ашиглан хөрвүүлж хийсэн цахим сургалтын хэрэглэгдэхүүн:
- Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, 10-аас дээш хийхгүй байх
- Текстийг мөрний уртаар хязгаарлаж, дээд тал нь 8-10 хүртэлх үгийг нэг мөрөнд багтаасан байх