Замын-Үүдийн сургуулийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Устгасан файл сэргээгч програм/ Зайн сургалт бичлэгт nymhishig:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Хэзээ ч битгий бууж өгөөрэй
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Мягмарсайхан Оюунчим (зочин): үнэхээр мундаг хичээл зүтгэлтэй, өөртөө итгэлтэй бнаа, зорилго мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Baharhaj ogshij unshlaa. Minii amidraltai ihed tustei baisan bolohoor ter baihaa...
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Ямар мундаг юм бэ ??? Гоё санаа
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Баярлалаа үнэхээр надад урам өгч чадлаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Нилээдгүй гэж нэг, нэжгээд гэсэн үг үү? Нилээд гэсэн үг үү? Гэдгээ ялгаж сурмаар юм.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: мөрөөдлиинхөө орйд нь
  • Эрүүл амьдрах ухаан/ Өөртөө дадал болгож, бас сургалтын блог... бичлэгт Б. Анужин (зочин): Энэ мэдээлэл надад маш их таалагдлаа. Бидэнд хэрэгтэй мэдээлэл тараасан баярлалаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: баярлалаа амжилт
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Маш гоё болж.....
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт tengis (зочин): Mash goy bolson bn iim goy ym unshuulj baigaad chin
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: ямар мундаг юм бэ амжилт
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
256014 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 100-р хуудас. | дараах >>

Захидал

2012-01-11,01:29

Итгэл дааж амьдрах сайхаан!!!

Итгэл дааж  амьдрах сайхаан! Хүн надад итгэж энэ ажлыг даалгасан шүү дээ, би итгэлийг нь алдахгүй  явах  юмсан гэж ухамсарлаж, хариуцлагатай амьдрах сайхаан!

Би хүн чанарын хувьд хаана яваа билээ,  би хүн шиг хүн байж амьдарч чадаж байна уу, би хүний итгэлийг дааж амьдарч чадаж байна уу гэж би  өөрөөсөө байнга асууж, эргэцүүлж бодож,  зөв амьдарч явахыг  хичээдэг  гэж манай арга зүйч Жавзаахай нэг удаа ярьж байж билээ.

 “Аав ээж, ах дүү нарынхаа, багшийнхаа, найз нөхдийнхөө итгэлийг алдаж болохгүй. Хүний итгэлийг алдах муухай” гэж бидний бага байхаас  эмээ өвөө, аав ээж, багш нар маань сургадаг байлаа.

Зарим хүмүүсийг бага байхаасаа ийм сургааль сонсож өссөн  болов уу  гэж бодох үе гарах юм.

Бусдад итгэж, өөрөө ч бусдын итгэлийг дааж амьдрахын сайхныг  та нар маань ухаарах нас нь болоогүй юм болов уу? Гэтэл Жавзаахай та нарын л үеийн 25-тай залуу бүсгүй шүү дээ!

Хариуцсан ажлынхаа чиглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэхгүй, өнөө маргааш гэж хойш тавьж, шахаж шаардуулж, уурлуулж уцаарлуулж байж хийж байгаа нь бусдын итгэлийг хөсөрдүүлж болохгүй гэж шавь нартаа  сургадаг багшийн сургаальтай нийцэж байгаа болов уу?

Одоогийн багш нар сурагчдадаа “Багш нь чамд итгэж байна. Чи чадна. Чи хийж чадна. Чи сурч чадна. Бусдын итгэлийг алдаж болохгүй ” гэх мэтээр  зааж сургадаг л байлгүй.

Гэтэл сурагчдадаа захиж хэлдэг сургаалийг  бусдыг сурган хүмүүжүүлэх ажил гүйцэтгэдэг багш нар яагаад зөвхөн аман дээрээ л ярьдаг  юм болов оо! Уул нь сургааль үгийн үлгэрлэн манлайлагч нь баймаар юм шиг.  Ёстой л ам ажил хоёр алд дэлэм зөрнө гэдгийн үлгэр жишээ ч юм шиг.

Итгэж байсан хүн нь итгэлийг нь алдахаар эмзэглэж, сэтгэл санаагаар унаж, уйлж, гомдож, бухимдаж явсан  үе та нарт тохиолдож байсан байх! Эсвэл өөрийнх нь итгэлийг алдаж байсан хүн таарч байгаагүй болохоор итгэл алдсан хүндээ гомдох, зүрх шимшрэх тэр гунигтай, сэтгэл өвтгөсөн мэдрэмжийг үзээгүй байдаг юм болов уу.

Хүн бусдыг буруутгах дуртай байдаг мөртлөө өөрийнхөө хийж байгаа үйлдэл бусдын итгэлийг дааж байна уу, алдаж байна уу гэдгийг эргэцүүлж боддог болов уу?

“Миний хийж чадаж байгаа зүйлийг бусад хүн хийж чадахгүй гэж бүү бод. Харин бусдын хийж чадаж байгааг би яагаад хийж чадахгүй гэж өөртөө хэлж бай” гэсэн үгийг хэд хоногийн өмнө  уншиж, тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авч билээ.

Ямар нэгэн ажил хийхдээ  “Намайг сайн  болохоор л хийлгүүлж байгаа юм” гэж бодож  биеэ тоовол түүн шиг алдаа байхгүйг энэ онч үг ухааруулж байх шиг.

Харин энэ ажлыг надаар хийлгүүлж байгаа нь үүнийг хийж чадна гэж надад итгэсэн удирдлагын маань итгэл оршиж байна, энэ итгэлийг алдахгүй, хичээж ажиллах юм шүү гэсэн бодол тээж, чин сэтгэлээсээ ажиллах л дутаад байгаа юм шиг.......

Бид хамтран ажиллаад нэг жилийг ардаа орхижээ. Хүний амьдралд нэг жил гэдэг бага хугацаа ч гэсэн хамтран ажилласан энэ хугацаандаа баярлах, гомдох, урам хугарах гээд хамтдаа туулж өнгөрүүлсэн олон мартагдашгүй дурсамж бидэнд бий.

За, энэ ч дээ, итгэж болохгүй хүн, хариуцлагагүй хүн гэсэн тааруухан сэтгэгдлийг бие биедээ төрүүлээд  амьдралын олон салаа замаар мөр мөрөө хөөгөөд салаад явах болвол харамсалтай л байна.

Багш яагаад намайг ингэж хэлж байгаа юм бэ? Би яасан юм?  гэсэн бодлоо үргээж, яагаад өнөөдөр бидэнд зориулж ийм захидал бичих болов оо, би ямар алдаа гаргав аа, хамтран ажилласан 1 жилийн хугацаанд багшийнхаа, багийнхаа бусад гишүүдийн итгэлийг алдахгүй чин сэтгэлээсээ ажиллаж чадсан уу, цаг хугацаанд нь үүрэг даалгавраа биелүүлж чадаж байл уу, бусдынхаа уур уцаар, бухимдлыг төрүүлэх зүйл хийл үү,  бусдыгаа би гомдоож байл уу гэж өөрөөсөө нэг асуугаад, эргэцүүлээд үзээрэй.

Хүн юуны түрүүнд бусдыг буруутгадаг, өөрийгөө өмөөрдөг зантай болохоор “Яшиг л байна. Ганц хоёр удаагийн тохиолдол бол байгаа л байх. Тэглээ гээд яасан юм. Сүртэй ш дээ” гэж бодох л байх.

Цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй ажил, сэтгэлээсээ хийж гүйцэтгээгүй ажил, ор нэр төдий хийж байгаа ажил, уурлаж уцаарлаж, бухимдаж хийж байгаа ажил нь тухай бүрдээ өөрт нь итгэсэн хүнийхээ итгэлийг чимх чимхээр алдсаар байдагт л хамгийн гашуун үнэн орших байх.

Өөрийн чинь итгэлийг алдсан тохиолдолд чи яаж хандаж байсан, юу гэж бодож байсантай өнөөдрийн ажилдаа хандаж байгаа хандлагаа жишиж бодвол яагаад би ийм захидал бичих болсны учир тайлагдах байх!

“Сайн нэрийг хүсэвч олдохгүй. Муу нэрийг хусавч арилгахгүй”, “Хүн нэрээ тогос өдөө” гэсэн манай ардын зүйр үгийг бид бүгд мэддэг ч цаад утгыг нь эргэцүүлэн бодож, тунгааж, өөрийгөө үнэлж, цэгнэж явдаг болов уу?

Жавзаахайгийн хэлсэн үгийг өөртөө нэг хэлээд эргэцүүлж сайн бодоорой!

Итгэж, итгэл дааж амьдрах сайхаан!!!

Хайрлаж, хайрлуулж амьдрах сайхаан!!!

Амьдрал ХАЙР, ИТГЭЛ дээр тогтдог болохоор!!!


бичсэн: Сургалтын блог төрөл: Багш нарт зөвлөмж | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 344 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Ih shan zahidal bna bayarlalaa
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 13:22, 2012-01-11 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 100-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана
  • Замын-Үүдийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Зүүнбаянгийн сургуулийн блог
  • IQ test
  • Монгол-англи,англи-монгол толь
2006-2009 © Замын-Үүдийн сургуулийн багш нартаа