Төслийн 1-р шатны явцын тайлан, 2012.01.02-2012.01.06
Замын-Үүд сумын 11жилийн сургуулийн "Цахим сургалт"
төслийн хэрэгжилтийн явцын тайлан
2012.01.06 Борхойн тал
Хугацаа. 2012.01.02-ноос 2012.01.06 хүртлэх
Бага сургууль /1-5 анги/
Бага сургуулийн Багш хөгжлийн төв нь 1 толгой комьпютер түүнээс салаалсан 10 комьпютер, суурин 4 комьпютерт төмөр замын Railcom сүлжээний интернетийг 1G хурдтайгаар авч сургалтандаа ашиглаж байгаа билээ.
2-3 багш зэрэг суугаад интернет ашиглахад хурдны багаас шалтгаалан интернет тасалдах, гацах зэрэг бэрхшээлүүд байнга тохиолдож хэвийн ажиллахад хүндрэл үзүүлж байна.
Дээрх бэрхшээлийг багасгах зорилгоор шинээр Наран Терминалаас захиалж авчруулсан wireless антенийг бага сургууль дээр байрлуулахаар тогтсон. /Ирэх долоо хоногт байрлуулна/
Багш нар ажлын бус цагаар ажиллаж, бага ангийн сурагчдын мэдээллийг дотоод удирдлагын програм руу оруулж дуусгасан.
5б Д.Ариунаа, 5е Х.Улам-Ундрах, 1б У.Отгончимэг нар сурагчдынхаа зургийг авч оруулсан.
Бага сургуулийн Багш хөгжлийн төвийн өрөөнд мэдээллийн самбар шинээр хийж, багш нарыг мэдээллээр хангаж байна.
Бага ангийн багш нар сурагчдынхаа ирцийг бүртгэж эхэлж байна.
Дунд ахлах сургууль /7-11 анги/- Дунд ангийн багш нарын хувьд бие даалтын гэрийн даалгавраа гүйцэтгэж явуулсан.
Багш нар гэрийн даалгаврын хугацааг хожимдуулсан хэдий ч, саяын долоо хоногт маш бүтээлч, хариуцлагатай хандаж ажилласан. Дунд ахлах сургуулийн багш хөгжлийн төвийн wireless антенийг хүчин чадал бүхийгээр сольсон.
Сургуулийн орчинд интернет бүрэн тархаж байгаатай уялдуулан сургуулийн коридорт байрлуулсан сандлуудын тоог нэмж, 7 сандал захиалсан.
9в ангийн багш Ц.Наранцэцэг, 11а ангийн багш Г.Хэрээнхүүхэн, 7д ангийн багш Б.Ариунаа нар сурагчдынхаа зургийг оруулсан
Тайлан бичсэн: Сургалтын менежер А.Сүрэнхүү