Замын-Үүдийн сургуулийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Устгасан файл сэргээгч програм/ Зайн сургалт бичлэгт nymhishig:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Хэзээ ч битгий бууж өгөөрэй
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Мягмарсайхан Оюунчим (зочин): үнэхээр мундаг хичээл зүтгэлтэй, өөртөө итгэлтэй бнаа, зорилго мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Baharhaj ogshij unshlaa. Minii amidraltai ihed tustei baisan bolohoor ter baihaa...
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Ямар мундаг юм бэ ??? Гоё санаа
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Баярлалаа үнэхээр надад урам өгч чадлаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Нилээдгүй гэж нэг, нэжгээд гэсэн үг үү? Нилээд гэсэн үг үү? Гэдгээ ялгаж сурмаар юм.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: мөрөөдлиинхөө орйд нь
  • Эрүүл амьдрах ухаан/ Өөртөө дадал болгож, бас сургалтын блог... бичлэгт Б. Анужин (зочин): Энэ мэдээлэл надад маш их таалагдлаа. Бидэнд хэрэгтэй мэдээлэл тараасан баярлалаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: баярлалаа амжилт
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Маш гоё болж.....
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт tengis (зочин): Mash goy bolson bn iim goy ym unshuulj baigaad chin
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: ямар мундаг юм бэ амжилт
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
258202 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 42-р хуудас. | дараах >>

Төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн даалгавар

2012-03-14,20:52

  

“Цахим сургалт” төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн даалгавар

2012.03.12                                                                              Улаанбаатар хот

1.Төслийн хэрэгжилтийг шалгах талаар

Төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн 4 гишүүн төслийн хэрэгжилтийг шалгах зорилгоор 2012.03.23-03.26-ны өдрүүдэд төсөл хэрэгжиж буй сургуулиуд дээр ажиллана.

Төслийн  хэрэгжилтийг шалгах бэлтгэл ажлыг хангах зорилгоор Сургалтын менежерүүд хариуцсан багш нарынхаа ажлыг шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаж, үнэлгээ хийсэн байх даалгавар өгч байна. Үүнд:

  1. Багшийн сургалтын блог
  2. Дотоод удирдлагын програм  руу оруулсан сургалтын мэдээлэл
  3. Төсөл эхэлснээс хойш багшийн боловсруулсан цахим  хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн

Багшийн сургалтын блогийг шалгах хүснэгтийн “Гэрийн даалгавар” гэсэн үзүүлэлт шаардлагагүй бөгөөд видео бичлэг, мэдээ мэдээлэл гэх мэт бусад үзүүлэлтийг нэмэх хэрэгтэй.

Сургалтын менежер бүр хариуцсан багш нарынхаа

-        хавтас

-     сургалтын блог, дотоод удирдлагын програм, цахим хичээл, хэрэглэгдэхүүн гэсэн 3 үзүүлэлтээр төслийн хэрэгжилтийг шалгасан үнэлгээ  

-    боловсруулсан цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүний сэдэв, хэзээ хичээл заасан, цахим санд оруулсан эсэх талаар хөтөлсөн бүртгэл

-       цахим сан  /санд оруулсан хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн/

-       дотоод удирдлагын програмд оруулсан сургалтын мэдээллийг  төслийн багийн гишүүдэд танилцуулж шалгуулна.

Нийгмийн ажилтан нь

-       дотоод удирдлагын програм руу оруулсан багшийн зураг, мэдээлэл

-      АУБ нар хариуцсан ангийн сурагчдын зураг, мэдээлэл, судалгаа оруулсан эсэхийг шалгаж, үнэлгээ өгсөн байх шаардлагатай ба дотоод удирдлагын програмын багш, сурагчдын мэдээллийн санг  төслийн багийн гишүүдэд шалгуулна.

2.     “Цахим сургалт” хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг хангах талаар  

2012.03.23                  Зүүнбаянгийн сургууль

2012.03.24                  Сайншандын 1-р сургууль

2012.03.25                  Сайншандын 2-р сургууль

2012.03.26                  Замын-Үүдийн сургууль  дээр “Цахим сургалт” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Цахим сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж хичээл заахын ач холбогдол, тулгарч буй бэрхшээлийн талаар багш нарын санал бодлыг сонсож, 4 цахим хичээлд хамтдаа  анализ хийж, төслийн багийн гишүүд зөвлөмж өгөх байдлаар нээлттэй хэлэлцүүлгийг  явуулах төлөвлөгөөтэй байна.

Хэлэлцүүлэг явуулах анги танхим, анализ хийх 4 цахим хичээл, проектор, дэлгэц болон багш нараа 100% хамруулахыг  Сургалтын менежерүүд хариуцна.

Хэлэлцүүлгийн  өмнө багш бүрийн тоогоор хувилж бэлтгэсэн байх  материалыг хавсралтаар илгээлээ.

3.    Сургуулийн вэб сайтын төлбөр төлөх талаар

Зүүнбаян, Сайншандын 2-р  сургуулийн вэб сайтыг хийж дуусгасан   тул сургуулиуд edu.mn домайн нэрийн төлбөр 30000 төгрөг Эрдэмнэт ХХК-д, вэб сайт интернэтэд байршуулах үйлчилгээний 1 жилийн төлбөр 144000 төгрөг /НӨТ ороогүй үнэ/ Мagicnet ХХК-д төлөх хэрэгтэй  ба төлбөр төлсний дараа вэб сайт интернэтэд байршигдах болно гэж програм хангамжийн компаниас захидал ирлээ.

Жич: www.magicnet.mn сайт руу орж мэдээлэл авна уу.

Иймд сургуулиуд энэ 7 хоногтоо багтааж төлбөрөө төлөх, улмаар төлбөр төлсөн баримт болон домайн нэр авах хүсэлт гаргасан албан бичгээ  сканердаад Наран терминал компанид, CC-г  tegshbayar@mobicom.mn хаяг руу  э-мэйлээр илгээх хэрэгтэй байна. Албан бичиг болон төлбөрийн баримтын загварыг хавсралтаар илгээлээ.

Амжилт хүсье!!!

Бид хамтдаа хүчтэй!!!

бичсэн: Сургалтын блог төрөл: Төслийн 2-р шатны үйл ажиллагаа | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 373 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 42-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана
  • Замын-Үүдийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Зүүнбаянгийн сургуулийн блог
  • IQ test
  • Монгол-англи,англи-монгол толь
2006-2009 © Замын-Үүдийн сургуулийн багш нартаа