Замын-Үүдийн сургуулийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн Цахим сургалт төсөл

Шинэ сэтгэгдлүүд

  • Устгасан файл сэргээгч програм/ Зайн сургалт бичлэгт nymhishig:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Хэзээ ч битгий бууж өгөөрэй
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Мягмарсайхан Оюунчим (зочин): үнэхээр мундаг хичээл зүтгэлтэй, өөртөө итгэлтэй бнаа, зорилго мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй..
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Baharhaj ogshij unshlaa. Minii amidraltai ihed tustei baisan bolohoor ter baihaa...
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин:
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Ямар мундаг юм бэ ??? Гоё санаа
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Баярлалаа үнэхээр надад урам өгч чадлаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Нилээдгүй гэж нэг, нэжгээд гэсэн үг үү? Нилээд гэсэн үг үү? Гэдгээ ялгаж сурмаар юм.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: мөрөөдлиинхөө орйд нь
  • Эрүүл амьдрах ухаан/ Өөртөө дадал болгож, бас сургалтын блог... бичлэгт Б. Анужин (зочин): Энэ мэдээлэл надад маш их таалагдлаа. Бидэнд хэрэгтэй мэдээлэл тараасан баярлалаа.
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: баярлалаа амжилт
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: Маш гоё болж.....
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт tengis (зочин): Mash goy bolson bn iim goy ym unshuulj baigaad chin
  • Миний мөрөөдөл-эссэ/Сургалтын блогтоо байршуулаарай! бичлэгт Зочин: ямар мундаг юм бэ амжилт
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
258165 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 39-р хуудас. | дараах >>

Зөвлөмж

2012-04-02,13:53

  “Цахим сургалт” төслийн Гүйцэтгэгч-менежментийн багийн зөвлөмж

2012.04.02                                                                                   Улаанбаатар хот

 
1. Суралцагч багш нарын сургалт явуулах  талаар

Төслийн 3-р шатны сургалтын хөтөлбөрийн дагуу  “OO Spread Sheet програмыг сургалтад хэрэглэх нь”,  “Цахим тест, судалгаа хийх аргачлал” сэдвээр  сургуулийн сургагч багш нараас суралцагч багш нартаа сургалт явуулах ажлыг 04.09-04.13-ны хугацаанд зохион байгуулахыг зөвлөж байна.

Суралцагч  багш нарт явуулах сургалтыг  2 хэлбэрээр зохион байгуулж болно.

1. Сургуулийн сургагч багш бүр 1 багш хариуцаж авч, сургалт явуулах

2. Мэдээлэл зүйн болон сургагч багш нараас бүрдсэн  баг бүрдүүлж, сургалт явуулах. Үүнд:

-       Сургалтын багийн сургалт зохион байгуулах хуваарь гаргах, Сургалтын менежерүүд батлах

-           Сургалт удирдах сургагч багшийн болон суралцах багш нарын нэрс гаргах

-       Сургалтын менежерүүд сургалтын явц,  үр дүнд хяналт  тавих,  ирцийн бүртгэл хөтлөх

-       Жнь:                    “Цахим сургалт” төслийн сургалтын хуваарь

Сургалтын өдөр

Сургалтын цаг

Сургагч багш нар

Суралцагч багш нар

 

04.09

Даваа

 

9.00-12.00

1. З.Ганзориг

2. Х.Хишгээ

3.  Д.Мягмар

1.

2.

3.

04.09

Даваа

 

14.00-17.00

1. Э.Наран

2. Б.Ариунаа

3. С.Баатар

1.

2.

3.

 

-       Сургалтын багийн 1 гишүүн нь сургалт удирдаж, үлдсэн гишүүд нь туслах багшаар ажиллах байдлаар  зохион байгуулах нь үр дүнтэй байдаг.

2.  Төслийн 4-р шатны сургалтын бэлтгэл ажлыг хангах талаар

2012.04.16-04.22-ны хугацаанд “Нэгж хичээлийн хөтөлбөрийг цахим хэлбэрээр боловсруулах нь” сэдвээр 42 цагийн  сургалт  явагдана.

Сургалт явагдахаас өмнө  сургуулийн сургагч багш бүр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний  дагуу 4-р улиралд заах 1 нэгж хичээлийн хөтөлбөрт орох  ээлжит хичээлийн цахим сургалтын хэрэглэгдэхүүн, цахим тест, судалгаа боловсруулсан байх шаардлагатай.

Сургалтын хугацаанд багш бүр 1 нэгж хичээлийн хөтөлбөр цахим хэлбэрээр бэлтгэх ба ээлжит хичээлийн цахим сургалтын хэрэглэгдэхүүнээ урьдчилан бэлтгээгүй тохиолдолд сургалтын цаг хүрэлцэхгүй хүндрэл үүсэх болно.

Сургагч багшийн боловсруулсан нэгж хичээлийн иж бүрэн цахим хөтөлбөр нь төслийн сургалтын  үр дүнг тооцох шалгалтын үнэлгээ болох төдийгүй төслийн тайлан-үзэсгэлэн дээр бичгийн цаасан дээр хэвлэсэн байдлаар  болон дэлгэцээр үзүүлэх болно гэдгийг анхаарч бэлтгэлээ сайн хангах, сургалтын хугацаанд идэвх чармайлттай, үр дүнтэй суралцах хэрэгтэй юм.

Сумдын сургуулийн сурагчдын амралт тодорхой хугацаагаар хойшилж байгаатай холбоотойгоор 04.09-04.13-ны хугацаанд

-   сургагч багш нар нэгж хичээлийн хөтөлбөрийн  цахим  хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, боловсруулсан материалаа Сургалтын менежерүүдэд шалгуулах

      -        суралцагч багш нарт сургалт явуулах, сургалтын үр дүнд суралцагч багш бүр 1 цахим тест, 1 цахим судалгаа хийж, Сургалтын менежерүүдэд шалгуулах байдлаар  ажлаа зохион байгуулахыг зөвлөж байна.

          3. Төслийн 4-р шатны сургалтын хугацааны талаар

04.16-04.22-ны хугацаанд  сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 42 цагийн хичээл өглөө, өдрийн групп тус бүрд явуулахаар төлөвлөж байна.

Сургалт 2 ээлжээр явагдах бөгөөд 8.00-12.50 цагт 1-р ээлж, 13.30-18.20 цагт 2-р ээлжийн сургалт хичээллэнэ.

4-р шатны сургалт нь төслийн сүүлийн шатны сургалт тул  үр дүнтэй явуулахын тулд багш нарынхаа зүгээс хоцрох, таслах, цагаас эрт тарах зэрэг  идэвхгүй байдал үзүүлэхгүй байх тал дээр сургуулийн удирдлагууд онцгойлон анхаарал тавихыг хүсч байна.

4. Төслийн 3-р шатны тайлан ирүүлэх  талаар

Төслийн 3-р шатны тайлан 04.06-ны өдрийн дотор ирүүлэх шаардлагатай байна. Тайланд:

-       3-р шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний заалт бүрээр хийсэн ажил /фото зургаар баяжуулсан байх/

-     Сургалтын менежер бүр хариуцсан багш нарынхаа сургалтын блог, дотоод удирдлагын програм, цахим хичээл, хэрэглэгдэхүүн гэсэн 3 үзүүлэлтээр ажил дүгнэсэн үнэлгээ

-     Нийгмийн ажилтан нь дотоод удирдлагын програм руу оруулсан багшийн зураг, мэдээлэл, АУБ нар даасан ангийн сурагчдын зураг, мэдээлэл, судалгаа оруулсан эсэхийг шалгаж, үнэлгээ өгсөн тайланг  хавсаргах хэрэгтэй. 

Амжилт хүсье!!!

Бид хамтдаа хүчтэй!!!


бичсэн: Сургалтын блог төрөл: Удирдлагын багт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 335 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 153-с 39-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Төслийн танилцуулга
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Багш нарт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш
  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана
  • Замын-Үүдийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Зүүнбаянгийн сургуулийн блог
  • IQ test
  • Монгол-англи,англи-монгол толь
2006-2009 © Замын-Үүдийн сургуулийн багш нартаа