Сургалтын блогийн зөвлөмж/Багш Б.Ариунаа
Багш Б.Ариунаа
Блог хаяг: www.anji-7d.blogmn.net
Блогийн нэр: 7d ta nar shuu!
Бичлэгийн төрөл 4: /Мedee medeelel, Amjilt, Tursun udur, Sonin hachin/
Блогийн загвар, өнгө үзэмж сайн. Хэрхэн зөв суух вэ?, Гомдол, гутрал, бухимдал нь хүний гэрлэн бүрхүүлийг эвдэлдэг, Өсвөр насныхны амьдралд тустай 7 зөвлөмж зэрэг зөвлөгөө оруулсан нь сайн байна.
Анхаарах зүйл:
Блогийн танилцуулга /“Angi hamt olon gedeg bol negiigee hvndeldeg hvndetgeliin negdel gej bi boddog” /, бичлэгийн гарчиг / Zuvluguu, Medeelel, Hairt angiinhandaa гэх мэт/ англи үсгээр бичсэн нь тохиромжгүй байна.
Багш нь эцэг эх, сурагчдад зориулж блог хөтөлж байгаа тул монгол хэлээрээ найруулга сайтай, дүрмийн алдаагүй бичиж, үлгэр дууриалал болох хэрэгтэй юм.
Англи үсгээр бичсэн бичлэгийн төрөл, нийтлэлийн гарчиг, блогийн танилцуулгыг кирилл үсгээр бичиж засварлах шаардлагатай.
Оруулж буй зөвлөгөө, нийтлэлээ сунжирсан урт байдлаар оруулах хэрэггүй. Сунжирсан урт өгүүлбэр, текст нь унших сонирхол төрүүлдэггүй. Иймд утгат хэсэг бүрээр бүлэглэх, догол мөрнөөс эхлэх, утгат хэсгүүдийн хооронд нь зай авах байдлаар нийтлэл оруулах нь унших, ойлгоход хялбар байдаг.
Замын-Үүдийн багш нарт зориулсан блогт нийтлэл хэрхэн оруулсан байгааг харж санаа аваарай!
03.19-03.21-ний хугацаанд оруулсан 5 хязгаарлалттай бичлэг байна. Хязгаарлалттай бичлэг нь зөвхөн найзууд үзэх эрхтэй тул эцэг эх, сурагчдад зориулсан сургалтын блогт байршуулах нь зохимжгүй юм.
03.26-ны өдөр байршуулсан “Цахилгаан гүйдэл гэж юу вэ?” цахим хичээлийн 9-р слайдын үсгийн фонд танигдахгүй байна. Unicode суулгаагүй компьютерт шивсэн тохиолдолд бусад компьютерт үсгийн фонд танигдахгүй, арзайсан үсгээр харагддаг тул компьютертаа Unicode суулгах хэрэгтэй юм.
Зөвлөгөөг хүлээн авч, цаашид блогоо амжилттай хөтөлнө гэдэгт итгэж байна.
Амжилт хүсье!