Сургалтын блогийн зөвлөмж/Багш Б.Ганбат
Блог хаяг: www.ganbata.blogmn.net
Блогийн нэр: SINUS
Бичлэгийн төрөл : байхгүй
Блогийн загвар, өнгө үзэмж сайн. Прогрес ба квадрат тэгшитгэл, Геометрийн дүрсүүд, Зарим элементар функцийн график, Уламжлал ба интеграл, Тригонометр функц сэдвээр цахим сургалтын хэрэглэгдэхүүн сонирхолтой хэлбэрээр оруулсан нь сайн байна.
Анхаарах зүйл:
Блогт оруулсан цахим сургалтын хэрэглэгдэхүүнд “Хичээл” гэж гарчиг өгсөн нь тохиромжгүй юм. Уламжлал ба интеграл, Тригонометр функц гэх мэтээр сэдвийн дагуу гарчиг өгөх хэрэгтэй юм.
2012.01.26-01.27-ний өдрүүдэд оруулсан зарим нэг хэрэгггүй болон гарчиг бичигдээд хоосон байгаа нийтлэлүүдийг устгахыг зөвлөж байна. Үүнд: Даалгавар, Нийтлэл, Түүх 1, Миний гэр бүл- тест, ТТТТ гарчигтай Мөнхтуяа багшийн танилцуулга гэх мэт
Миний гэр бүл гарчигтай тест нь www.4shared.com сайт дээрээ delete хийгдсэн байна.
03.21-03.26-ны хугацаанд блог руу цахим сургалтын хэрэглэгдэхүүн оруулсанаас хойш блог хөтлөлт хийгээгүй.
Эцэг эх, сурагчдад зориулсан зайн сургалтын хичээл, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө, сурагчдад зориулсан бие даалтын даалгавар, шалгалтын жишиг даалгавар зэрэг сургалтын материал тогтмол байршуулж, сургалтын блогоо тогтмол хөтлөхийг зөвлөж байна.
Сургалтын болон хичээлээс гадуур зохион байгуулагдаж буй үйл ажиллагааг сурталчилсан мэдээ мэдээлэл, хариуцаж ажиллуулдаг хүүхэд хөгжүүлэх сонгон, секц, дугуйлан, клубын үйл ажиллагааны төлөвлөгөө, хуваарь, зохиогдож буй арга хэмжээг сурталчилсан фото зургаар баяжуулсан мэдээ мэдээллийг тогтмол байршуулах нь багшийн сургалтын блогт зочлох эцэг эх, сурагчдын тоог нэмэгдүүлэх болно.
Мөн багшийн сонгосон энэ загвар нь бичлэгийн ангилалгүй тул ангилалтай загвар сонгох хэрэгтэй. Бичвэрийн тоо нэмэгдэх тутам эцэг эх, сурагчид блогоос мэдээлэл авах нь хүндрэлтэй болдог тул ангилал хийснээр хайж буй мэдээллийн төрлөө сонгоод байршуулсан нийтлэлийг уншихад хялбар байх болно.
Бичлэгийн ангиллыг
o 7-р анги
o 8-р анги
o 9-р анги
o 10-р анги
o 11-р анги гэх мэтээр хэддүгээр ангид хичээл зааж буйгаас хамааруулж үүсгэж, бие даалтын даалгавар, зайн сургалтын хичээл, үнэлгээний цахим тест, жишиг даалгавар байршуулахад болох юм.
Амжилт хүсье!!!