Сургалтын блогийн зөвлөмж/Багш Б.Нарантуяа
Блог хаяг: www.russian-language7-9.blogmn.net
Блогийн нэр: Орос хэл сурах аянд тавтай морил!
Бичлэгийн төрөл : байхгүй
Анхаарах зүйл:
Багшийн сонгосон энэ загвар нь бичлэгийн ангилалгүй тул ангилалтай загвар сонгох хэрэгтэй. Бичвэрийн тоо нэмэгдэх тутам эцэг эх, сурагчид блогоос мэдээлэл авах нь хүндрэлтэй болдог тул ангилал хийснээр хайж буй мэдээллийн төрлөө сонгоод байршуулсан нийтлэлийг уншихад хялбар байх болно.
Бичлэгийн ангиллыг
o 7-р анги
o 8-р анги
o 9-р анги
гэх мэтээр хичээл зааж буй ангиар үүсгэж, тухайн ангийн сурагчдад зориулсан бие даалтын даалгавар, зайн сургалтын хичээл, үнэлгээний цахим тест, жишиг даалгаврыг холбогдох ангилалд нь оруулах нь сурагчид шаардлагатай мэдээллээ блогоос хурдан олж авахад хялбар байна.
Мөн блогийн дэвсгэр өнгө, текстийн өнгө нь сурагчдын нүд ядраахааргүйгээр байх хэрэгтэйг анхаараарай! Багшийн сонгосон энэ загварын дэвсгэр өнгө гүн ногоон байгаа нь сургалтын блогт тохиромжгүй гэж бодож байна. Сурагчдад зориулсан учраас гэгээлэг өнгө сонгох нь зүйтэй болов уу.
8 ангийнханд, 9 ангийнханд, 8 ангийнханд жишиг даалгавар, Хичээлээ сонирхож үзээрэй гэх мэтээр бичлэгт тодорхой бус гарчиг өгсөн байна. 8-р ангийн улсын шалгалтын жишиг даалгавар, Цаг агаар/ 9-р ангийн хичээл гэх мэтээр бичлэгийн гарчиг тодорхой байх нь сурагчдад мэдээлэл олж авахад хэрэгтэй юм.
Гарчиг бичихдээ эхний үсгийг том үсгээр бичих нь зүйтэй юм.
Холбоосууд болон найзуудын холбоост Хэрлэнчимэг багш, Ганбат багш гэх мэтээр нэр өгч, багш нарын блог хаягийг холбож өгөх нь багшийн блогт зочилсон сурагчид бусад багш нарын блогийн холбоос дээр шууд дараад үзэх боломж олгодог сайн талтай байдаг.
Сургалтын блог тогтмол хөтөлснөөр багш хөгжих, интернэтийн болон компьютерийн мэдлэг, чадвар дээшлэх, багшийн хөгжлийг дагаад эцэг, эх, сурагчдын интернэт ашиглах чадвар сайжрах, орон зай, цаг хугацаанаас үл хамаарч зайн сургалтад хамрагдах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө авах ач холбогдолтой юм.
Амжилт хүсье!!!